Парламент отгон чуулганаараа юу шийдэх вэ

УИХ өнгөрсөн сарын төгсгөлд намрын чуулганыг хаасан. Намрын чуулганыг УИХ-ын дарга дүгнэхдээ  “Энэ чуулган бүхий л үзүүлэлтээрээ түүхэн гэж хэлж болох, шахуу хуваарьтай, өндөр ачаалалтай ажилласан байна. Тодруулбал, 2019 оны 03 дугаар сараас хойш чуулган 11 сар завсарлагагүй, тасралтгүй хуралджээ. Тоон үзүүлэлтийн хувьд ч төдийгүй, чанар агуулгын хувьд Улсын Их Хурал түүхэн гэж хэлж болох ихээхэн хүч хөдөлмөр, итгэл сэтгэл, цаг хугацаа зориулан байж олон чухал хууль, тогтоолыг хэлэлцэн баталжээ. Үүн дотроо Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт энэ парламентын төдийгүй Монгол Улсын Их Хурлын түүхэнд тод үсгээр бичигдэж үлдэх нь гарцаагүй” хэмээсэн юм. 

 

Тэгвэл 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 7 дахь удаагийн отгон чуулганаа дөрөвдүгээр сард нээнэ. Хаврын чуулганы хугацаанд дараах асуудлуудыг хэлэлцэн шийднэ.

 

2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд,

1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

2/“Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;

3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;

4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/““Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6/Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 

7/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

8/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

9/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

11/Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

12/Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

13/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

14/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15/Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

16/Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл; 

17/“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлож, санал авах өдрийг тогтоох” тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

18/Бусад.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-02-21 00:41:27
    алсын хараа 2050 гэсэн улгэр батлаад яанаа емне нь энхбаяр ундэсний хегжлийн цогц бодлого дараа нь ан хегжлийн хетелбер 2030 гэсэн цаас баталсан хаа бна биелэлт...
    162.158.166.162
    Мэдэгдсэн Хариулах