Билли Айлиш: Үхэх цаг болоогүй

Их Британийн тагнуулын албаны нууц ажилтан 007 Жеймс Бондын “Үхэх цаг болоогүй” нэртэй шинэ цуврал дөрөвдүгээр сараас гарч эхэлнэ. Харин залуу дуучин Билли Айлишийн дуулах энэ киноны дуу “Youtube”- дуу хөгжмийн сувгийн өнгөрсөн долоо хоногийн шилдэг 50 дууны жагсаалтад багтжээ. Энэ дууны тухай мэдээллийг хүргэж байна.

 

♦ АНУ-ын хамгийн залуу поп дуучин Билли Айлиш 22 настай, Финнеас О Коннел ахтайгаа хамтран үгийг нь бичиж “Оскар” кино наадмын шагнал гардуулах ёслолд оролцсоны дараа өнгөрсөн баасан гаригт цахим ертөнцөд дуугаа цацжээ. Тэрээр энэ дуугаа “Оскар” кино наадамд дуулна гэж төлөвлөж байсан ч Битлз хамтлагийн “Yesterday” дууг оддын дурсгалд зориулан дуулсан байна.

♦ Дуучин бүсгүй инстаграммд дууныхаа клипийг тавьснаас хойш 10 цагийн дотор дөрвөн сая хүн дууг нь сонссон байна. Урвалт, цөхрөлтийн талаар дуулдаг баллад төрлийн энэ дуу нь дөрвөн минутынх аж. Мөн “Youtube” дуу хөгжмийн сувагт оруулсан бичлэгийг нь дөрвөн цагийн дотор 24 сая гаруй хүн үзжээ. Харин одоогийн байдлаар 27 сая гаруй хүн энэ клипийг нь үзээд байна.

♦ Энэ жилийн Грэмми дуу хөгжмийн наадмын шилдэг дууны цомог, шилдэг диск, оны шилдэг дуу, шилдэг дуучин төрлөөс шагнал авсан 18 настай Билли Айлиш  Жеймс Бонд киноны дууны үгийг бичсэн, дууг бичүүлсэн хамгийн залуу дуучин болжээ. Мөн энэ киноны дууг дуулснаар өмнөх ангиудын дууг дуулсан нэрт дуучин Аделе, Мадонна, Пол Маккартни нарын дараа нэр нь бичигдэж байна.

♦ Билли Айлиш дууныхаа дахилтад “Намайг нэг удаа мэхэл, дахин мэхэл. Чи үхэл эсвэл диваажин юм уу. Одоо намайг уйлахыг чи хэзээ харахгүй. Үхэх цаг болоогүй гэж дуулдаг аж.

♦ Дуучин бүсгүй өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын дуу хөгжмийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлснээр Z үеийнхнээс төрсөн анхны дуучин болжээ. Мөн энэ амжилтаараа “Old Town Road” дуугаараа шилдэг дууны жагсаалтыг 19 долоо хоног тэргүүлж амжилт тогтоосон дуучин Ламар хиллийг ардаа орхисон байна.

♦ “Үхэх цаг болоогүй” дуу нь Жеймс Бонд цувралын 25 дахь ангид зориулсан дуу аж. Харин кинонд жүжигчин Дэниэль Грейг тав дахь удаагаа буюу сүүлчийн удаа нэрт тагнуулчийн дүрийг бүтээжээ. Түүнээс гадна дууны ая хөгжмийг засч янзлахад хөгжмийн зохиолч Оскар, Грэммийн наадмын шагналт Ханс Циммер ажиллаж, “The Smiths” хамтлагийн гишүүн асан гитарчин Жонни Марр клипэнд нь тоглосон байна.

♦ Билли Айлиш энэ дууг дуулах болсон талаараа “Энэ кинонд оролцсон нь бүх талаараа солиорол юм. Гэхдээ домогт цуврал киноны дууны үгийг зохиож дуулна гэдэг нэр төрийн хэрэг. Би одоо хүртэл шокноосоо гараагүй байна гэж бичжээ.

♦ Дуучин бүсгүйн ах Финнеас энэ дууг зохиоход оролцсон талаараа “Бондын киноны дууны үгийг бичнэ гэдэг бид амьдралдаа хийхийг мөрөөдсөөр ирсэн зүйл. Миний бодлоор кино, хөгжмийн салбарын билэг тэмдэг болсон бид хоёр шиг хосууд гэж байдаггүй байх. Түүнээс гадна домогт тагнуулч 007-гийн тухай кинонд жижигхэн  боловч дүрд тоглох аз таарлаа” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.