Долоо хоногийн онцлох үйл явдлууд
 БНХАУ-аас эхлэн дэгдсэн шинэ коронавирусийн халдвар дэлхийн олон оронд тархаад байна. Манай улсад энэ өвчний тохиолдол бүртгэгдээгүй ч УОК болон Засгийн газрын түвшинд шаардлагатай шийдвэрүүдийг гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд сургууль цэцэрлэгийн хөл хориог ирэх сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан юм. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК ногдол ашиг хуваарилна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 оны ашгаасаа нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаснаа өнгөрсөн даваа гарагт /02.17-ны өдөр/ зарласан юм. Тус компани 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан учир  нэгж хувьцааны ногдол ашгийг 90 төгрөгөөр тооцож, 1,072 ширхэг хувьцаанд 96 мянган төгрөг хуваарилах шийдвэр гаргасан юм.
 
Улс, хот хоорондын авто зам, галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг түр хаана
 
Улс, хот хоорондын авто зам, галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг Цагаан сарын битүүний өдрөөс шинийн дөрвөн хүртэл буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны ням гаригийн 08:00 цагаас 27-ны пүрэв гаригийн 08:00 цаг хүртэл түр хаахаар эцэслэн шийдвэрлэлээ. 
Цагаан сарын баярын үеэр Улаанбаатар хотоос 300.000 гаруй авто тээврийн хэрэгслээр 1,2 сая хүн гарч, 50.000 автомашинтай 200.000 орчим хүн орж ирдэг байна.  Улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хаах шийдвэрийг 13 аймгийн Онцгой байдлын албанаас дэмжин саналаа ирүүлсэн бөгөөд орон нутгийн зорчих хөдөлгөөний зохицуулалтаа дотооддоо шийдвэрлэн ажиллах юм.
 Харин агаарын тээврийн зорчих хөдөлгөөнийг өндөр хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн стандарт шаардлагыг хангуулан хэвийн үргэлжлүүлэх юм.
 
Их дээд сургууль, МСҮТ, ЕБС-ийн хичээлийг дахин дөрвөн долоо хоногийн хугацаагаар  сунгалаа
 
Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс манай улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ыг хүртэл хаах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан байна. Ингэснээр их дээд сургууль, МСҮТ, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгаж байгаа юм.
 
Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг чөлөөллөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баасан гарагт Говь-Алтай аймгийн Засаг дарга Ванчигийн Рэнцэндоржид хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
В.Рэнцэндорж нь сахилга хариуцлага дэг журмыг чангатгах Засгийн газрын албан даалгавар, төрийн албаны тухай хууль,  төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчиж ажлын байрандаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдож, өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхий сайд ажлаас нь чөлөөлөх захирамж гаргалаа.
Сануулахад, Говь-Алтай аймгийн Тамгын газрын байранд өнгөрсөн шөнө буюу энэ сарын 18-19-нд шилжих шөнө аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ажилладаг байсан 30 настай Б өнөөдөр үүрээр автомашиндаа нас барсан байдалтай олдсон. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас аймгийн Засаг дарга,  удирдлагууд болон нэр бүхий хүмүүс аймгийн Засаг даргын өрөөнд нь согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй тухай мэдээллийг шалгаж байгаа тухай мэдэгдсэн юм. Иймээс В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байна.
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-02-22 06:04:25
    оллоод пгоо гэрэл еер хэн ч билээ дандаа алдаатай бичдэг малнууд байдаг байсан одоо энэ мал ононг хараарай ..... 18-19- нд шилжих шене.... енеедер гэх шиг малаа...
    162.158.167.107
    Мэдэгдсэн Хариулах