Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн шороон үхрийн зурлага

XVII Жарны Хотол төгс хэмээх Төмөр Хулгана жилийн шороон үхрийн зурлага

Усан хулгана жилийн хаврын амьсгал орсон өдрийн махбодиуд болон урган гарч буй жилийн махбодиудад тулгуурлан жилийн ерөнхий байцыг шинжлэх “Шороон үхэр”-ийг дүрсэлбэл:

Үхэр нь: Цагаан толгойтой, омруу бие нь хөх,  эвэр чих сүүл нь улаан, дөрвөн шийр, ходоод нь шар, амаа ангайсан, сүүлээ зүүнээ шарваж явна.

Үхэр хариулаач нь: Шар царайтай, ногоон дээлэн дээр цагаан бүс бүсэлсэн, гэзгээ баруун чихний ар, зүүн чихний урдуур унжуулсан, хоё гутлаа өмссөн, мяндсан шилбүүр барьсан хүүхэд үхрийнхээ өмнө сандрангуй гүйж явна.
Эндээс Хулгана жил эртхэндээ гандуу боловч дунд үеэр хур тунадас ихээр орж арвин ургац авна. Мал сүрэгт сайн боловч хямрал болох нигууртай. Нийт нутгаар сэрүүвтэр, хүйтэн хийгээд бадгана өвчин гарна. Ард иргэдэд амгалан, өндөр суудалтанд ширүүн, дунд суудлын түшмэлд машид ширүүн жил болно.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ? 2020-02-26 02:20:45
    Үгүй ээ, наад үхрийг чинь хүн зурсан юм уу, Тэнгэрээс буугаад ирсэн юм уу? Хүн зурсан бол цаад үндэслэл нь юу юм бэ?
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах