Ч.Мэндсайхан: Нэг уулыг тойрч суурьшчихаад монголчууд нутгархаж, талцаж байгаа нь харамсалтай
ШИНЭ буюу Шударга Иргэдийн Нэгдсэн эвсэл намын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Мэндсайхантай ярилцлаа.
 
- Уншигчдад дуулгах сүүлийн үеийн сониноосоо хуваалцаач?
 
- ШИНЭ нам улс төрийн 10 гаруй намтай хамтарч шударга ёс, эв нэгдлийн тунхаг бичигт гарын үсэг зурснаар Монголын улс төрийн түүхэнд урьд өмнө байгаагүй хамгийн том эвслийг үүсгэн байгуулах бэлтгэл хангагдаад байна. Олон жил намчирхаж, талцаж хоорондоо өрсөлдөж, үр дүнд нь нам дамжсан бохир бүлэглэлүүдэд, гадныханд хамаг баялгаа тавиад туулаа. Одоо эх орныхоо төлөө эрхэм үйлст нэгдэх цаг нь болсон, эв нэгдлээ эрхэмлэж, ухаанаа уралдуулж, зөв зүйтэй хүмүүсээ дэмжин, төрөө цэвэрлэж, хөгжлийн замд орох цаг болсон.
 
ШИНЭ нам үүсгэн байгуулагдаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Өнөөдөр энэ нам Улсын Их хуралд суудалтай 3 дахь улс төрийн хүчин, нам дангаараа 100 орчим мянган гишүүд дэмжигчидтэй, улстөрийн намуудтай эвсэл байгуулсан, Монголын улс төрийн өнгийг тодорхойлох хэмжээнд өргөжиж, төлөвшөөд байна. Одоогоор 21 аймаг, есөн дүүрэгт салбар зөвлөлтэй болоод байна. Богино хугацаанд энэ бол чамгүй амжилт.
 
Бид энэ бүх ажлаа хийнэ, ард түмэндээ баялгаа өгнө, баялгийн хувьсгалыг ШИНЭ эвсэл хэрэгжүүлэх болно.
 
Манай нам “Шударга ёсны төлөө” хандивын аянаа эхлүүлээд удаагүй байна. Улс төрийн намууд хөшигний ард, бохир санхүүжилт авч бохирдсон байдаг бол ШИНЭ нам энэ замаар явахыг хүсээгүй. Тиймээс намын санхүүжилт шилэн дансны зарчмаар явна. Хөшигний ард, хөрөнгө мөнгөтэй нэгэнтэй тохиролцохгүй, харин олон түмэнд ил тод, нээлттэй, шударга иргэдээсээ хандив авах замаар санхүүжилтээ босгож байна.
 
Энэ мэтчилэн ШИНЭ нам Монголын улс төрд байгаагүй шинэ алхмуудыг дэс дараалан хийж байна.
 
Мөн ойрын өдрүүдэд дэлхий нийтэд аюулт титэм вирусын дэгдэлт, тархалт хумигдаагүй, баруун аймгууд зудын байдалтай, улстөрчдийн талаархи элдэв муу мэдээлэл өдөр бүр сонсож, эдийн засаг зогсонги байдалд орсон түгшүүртэй, тайван бус өдрүүд үргэлжилж байна. Цаг ийм байлаа гээд гараа хумхин суусангүй, ШИНЭ намын үндэс суурийг тавилцаж, шударга үнэний төлөө тэмцэж яваа энэ намын эд эс болсны хувиар хөдөө орон нутагт идэвхтэй ажиллаад ирлээ.
 
Тодруулж хэлбэл энэ жил бүх хот, аймаг, сумдад ШИНЭ намын салбарыг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд үүнийхээ хүрээнд хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл зэрэг сумдад ажиллаж, намынхаа гишүүд, дэмжигчидтэй нүүр тулан уулзаж, намын мөрийн хөтөлбөрт оруулах саналыг нэг бүрчлэн авсан. Уг нь бүх сумдад ажиллах байсан боловч халдварт өвчнөөс сэргийлэх ажил эрчимжиж байгаа тул уулзалтуудаа цуцалж, нутгийн уулсаа харж хийморь лундаагаа баясгаад, эцэг өвгөдийнхөө нутагт идээ, сүүгээ өргөж залбираад ирлээ. Аав маань Өвөрхангай аймгийн Богд сумын, ээж маань мөн аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын хүн л дээ.


 
- Орон нутгийн онцлох сонин хачин юу байна?
 
- Өнгөрсөн 30 жилийн хугацаанд юу болж өнгөрснийг бид бүгд мэднэ. Монгол Улс маань хаашаа явж байна, нийгэм маань ямар болсон байна, бүгд харж байгаа. Тэр дундаа хөдөөд амьдрал хүнд байна. Багаас сум, сумаас аймагт ажилгүйдэл, ядуурал нүүрлэж байна. Энэ бүгд дан ганц намчирхал, талцлаас үүдэлтэй гэж би боддог. Ээлжилж төрийн эрх барьсан хоёр нам бүх сумдыг улаан, цэнхэрээрээ ялгардаг байдалд хүргэсэн. Жирийн малчид нам дэмжихгүй л бол суурьших газаргүй болчихсон, дагаад малдаа өгөх өвс ч үгүй хоцордог. Аливаа зээлд хамрагдах нөхцөлийг нь хүртэл нөгөө намынх гээд хаачихдаг юм байна. Харин нам дагасан нөгөө хэсэгт нь дээр дурдсан бүх боломж, бололцоо нээлттэй. Өвөрхангай аймагт Арц Богд гэдэг сайхан хайрхан бий. Энэ хайрханы хойгуур тойроод хоёр аймгийн дөрвөн сумын ард иргэд мал ахуйгаа хөгжүүлж аж төрцгөөдөг. Урд талаараа Өмнөговь аймгийн хойд сумдтай ч хиллэнэ. Нэг л уулын усыг ууж нэг л ууланд малаа бэлчээж байгаа. Нэг уулын уснаас ууж, өвснөөс идээшилсэн малын ашиг шимийг хүртдэг. Юу гэж хэлэх гээд байна гэхээр нутгархаж, намчирхаж талцахаа л болих хэрэгтэй. Нэг уулыг тойрч суурьшчихаад монгол хүн нутгархаж, талцаж байгаа нь харамсалтай.
 
Нөгөө талаасаа ард иргэдийн амьжиргаа шалдаа бууж, өрхийн орлого гэх зүйл орон нутагт юу ч алга. Банкинд зээлтэй, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг өр тавьж төлдөг, одоо бүр машин тэргэндээ бензин шатахуун зээлээр авдаг болж. Хүнсний дэлгүүрийн өрийн дэвтэрт он дамжсан хар данстай. Сумын төвөөр дүүрэн хүүхдээ тэвэрсэн ээжүүд, эрчүүдгүй тосгод болоод эзгүйрчихэж. Нутаг оронд нь ажлын байр байхгүй тул амьдралаа залгуулахын тулд аавууд нь тээврийн жолооч болоод сар жилээр явчихдаг.
 
Өвөрхангай аймгийн урд сумдад өнгөрсөн жил олигтой зун болоогүй, одоо зудын байдалтай байгаа. Тийм болохоор малчид олигтой цагаан идээ базааж авч чадаагүй. Одоо Архангай аймгийн Цахир сумаас ирсэн цагаан идээ худалдан авч цагаан сарын тавгийн идээгээ засах гээд л хошуурцгааж байна. Тэтгэврийн зээлийн тэглэлт хүртэл ахмадуудаа хоёр хуваачихаж. Зээлтэй хэсэг нь зээл тэглэсэн төрийн минь буян гээд чимээгүйхэн баяртай, харин нөгөө хэсэг нь чихрийн цаас өгчихлөө гээд бухимдангуй.
 
Сумдад залуус бүр нүдний гэм. Бүгдээрээ болсон болоогүй их, дээд сургууль төгсөөд хотод шигдчихсэн. Хотын аль нэг ресторан, хоолны газар, машин угаалга, барилгад ажиллаастай, ийм л дүр зураг бүдүүн тоймоороо харагдаж байна даа миний нутагт. Энэ зөвхөн Өвөрхангай аймагт ч биш Монголын бүх 21 аймагт байгаа дүр зураг.


 
- Хөдөө аж ахуйн бодлого алдагдаж, орон нутгийн ирээдүй бүрхэг байна гэж таны ярианаас ойлголоо?
 
-Хөдөө аж ахуйн ямар ч бодлого байхгүй. Хөдөөний айлууд гэр нь цоожтой, өвөлжөө нь эзэнгүй, отор нүүдлээр хэдэн тийш таран оджээ. Оторлож очсон нугаасаа хөөгдөж, хүний арга эвийг олох гэж ая тал засан өвөлжөөний эзэнд 2 сая, төрийн эзэнд нэмж 500 мянган төгрөг төлдөг юм байна.
 
90 жилийн түүхтэй сумдын эртний сайхан бүтээн байгуулалтууд бүгд балгас болсон, аж үйлдвэрлэл зогссон, намайг бага байхад үхрийн духны арьсаар гутлаа улладаг үйлдвэртэй, Өвөрхангай аймгийн бүх сумдыг гурилаар хангадаг үйлдвэртэй, ихэнх сумдад авто засварын завод, САА-тай байсан бол одоо байх юм үгүй болж. Хүнсний дэлгүүрийн өрийн бичиг зузаарч, банкны зээл, шатахууны зээл, их сургуулийн төлбөр төлөөгүй чөлөө авсан залуус, боловсон жорлонгүй байр гээд хэлээд нэрлээд байвал сэтгэл дундуурхан санагдсан олон зүйл байна.
 
Үнэндээ ийм л байна сум орон нутагт. Нэг сумынхан байж багийн төвөөр, ах дүү, хамаатан саднаараа намчирхаж талцсан, гомдож тунирхсан, төрийн алба ч намаас хэт хараат. Гэхдээ шинэ цаг ирж явааг хэн бүхэн ойлгож, ухаарсан, итгэж найдсан тал харагдаж байна. Хувь төгөлдөр, эрүү цагаан хулгана жил ч гарлаа, монгол түмний минь хувьд шинэ сэргэлтийн жил байх болтугай.

www.olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ds 2020-03-01 11:02:25
    Bodlogogui huvichilal . ireeduigee bodoogui bolovsroliin bodlogo uls irgediig haranhui tunhelruu tulhsen jiluud ungurch bn.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-02-26 16:03:41
    Hotiinhniig hodooniihon bas ylgavarladag ym bilee,haranhui mulgui tolgoi ih ayultai gedegsen
    173.245.52.202
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-25 15:06:06
    Шинэ нам гишүүнчлэлийн тоо худлаа шүү яасан ч ийм олон гишүүн байхгзүйээ худлаа 90-100 иянга гэжээ2 Монголд нам хэрэггүйээАюулт халдвар ын хажуугаар сонгууль-0...
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-25 07:49:59
    Эрх барисан элий зипдаа л баына
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-25 06:17:45
    Монголчуудын цусанд байдаг эддээ
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Хэнчбиш 2020-02-24 16:07:09
    Арай л эрт эрх эргүүлж байгаа юм уу даа Нэг мөр буяяны мөрөө хөөвөл дээр бус уу
    172.69.250.43
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-02-24 15:52:52
    Tiimuu,baruun,zuuneeree taltsdag b.san Odoo bur uul,jalgaa to food taltsaj huuvaagddag bolson uu? Haramsaltai
    162.158.62.184
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-02-23 12:20:22
    оллоогийн малнууд алдаатай гэсэн мэдээ егеед байдагсан енеедер байдаггуй шуу жудогийнхен германд челеетийнхен энэтхэгт яаж явна короннавирус гээд мэдээлэл байга...
    162.158.166.162
    Мэдэгдсэн Хариулах