Халдвар авсан иргэн БНСУ-д элэгний архаг үрэвсэлтэй, эмчлүүлж байсан гэв
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл

“БНСУ-д амьдарч буй Монгол Улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн нь тогтоогдсон. Коронавирусийн халдвар авсан 35 настай Монгол Улсын харьяат иргэн хоёрдугаар сарын 12-ны өдөр ОМ-301 гэх онгоцоор БНСУ-д эмчлүүлэхээр явсан. Элэгний архаг үрэвсэлтэй. Очсон даруйдаа БНСУ-д очоод дүүргийнхээ эмнэлэгт эмчлүүлж байсан байна. Ингээд шинжилгээ өгөхөд коронавирусийн халдварын шинжилгээ нь нэмэх гарсан. Цуг явсан эхнэр эгч хоёрын шинжилгээний хариу сөрөг гарсан. Тухайн иргэний хувьд Солонгосын дүүргийн эмнэлгээр шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэж байх үедээ халдвар авсан байж болзошгүй. Манай холбогдох байгууллагууд тухайн иргэн ямар эмнэлгээр явж, шинжилгээ өгөв гэх мэт асуудлыг тандан судалж байна” гэлээ.

О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-02-25 08:41:17
    Xaldvar avsan irgentei yavaxaas ni omno xamt baisan xymyysiig yaraltai shinjilgeend xamruulax ni zov baixaa !Xugatsaa ni mash sejigtei baina!
  • Зочин 2020-02-25 08:25:03
    ОМ -301-ээр явсан монгол ба гадаадын иргэдийг яаралтай олох хэрэгтэй гэхдээ хун чанараа алдаж хумуусийг хий хардаж болохгуй
  • монгол 2020-02-25 07:16:10
    арай эндээс туучихсан юм биш биз. манайх ч үнэндээ хуулиа сахихгүй байгаа шүү.
  • Зочин 2020-02-25 05:40:56
    Монгол хүнд тусахгүй ген энэ тэр гээд бураад байсан хаа байна? Солонгост юм уу,монголд халдвар авсан юм уу,үнэн факт л хатуу үнэнийг харуулна даа.
  • Зочин 2020-02-25 05:15:14
    Очоод удаагүй хүнд халдсан юм чинь солонгост тэр тусмаа эмнэлэгт байгаа үед халдсан гэхээр хавтгай тархалт аль эрт болсон л юм байна ш дээ