Ө.Энхтүвшин: БНСУ, Япон, Итали Улсад сүүлийн 14 хоног зорчсон гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй
Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа Улсын онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин хэвлэлийнхэн танилцууллаа.

Онцгой комиссоос өнөөдөр дараах шийдвэрийг гаргажээ.


–  Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 08.00 цагаас 03 дугаар сарын 03-ны өдрийн 08.00 цаг хүртэл сунгасан байна.

 -Монгол Улс, БНСУ хоорондын хоёр талын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал, Монгол Улс, Япон Улс хоорондын хоёр талын хуваарьт нислэгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал түр зогсоолоо.

-БНСУ, Япон, Итали Улсад сүүлийн 14 хоног зорчсон гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх, эдгээр улсаас эх орондоо буцан ирэх Монгол иргэдийг хилээр нэвтэрсэн өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд түр тусгаарлах арга хэмжээг авч, холбогдох зардлыг тухайн иргэн, хуулийн этгээдээс гаргуулахаар боллоо.
 
 -Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчдыг гадаад орон руу албан томилолтоор зорчихыг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хязгаарлалаа.

-Коронавируст халдварын талаарх худал, ташаа мэдээллийг цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатай болон санамсаргүйгээр түгээсэн, өвчний голомт бүртгэгдсэн улсаас ирсэн бөгөөд аяллын түүх болон биеийн эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдүүлсэн, мэдээлэл өгөхөөс татгалзсан иргэдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зарлах шийдвэрийг тус тус гаргалаа.
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-02-29 11:57:16
    иргэдээ аваачээ. Бусад улс хамгийн шуурхайгаар иргэдээ авдийм бна, манайхан юу бэ!!! Аливаа юманд ялгаа заагтай хандмаар юм.
  • зөв 2020-02-28 15:26:48
    зөв .зөв зөв гадаадаас иргэдээ авчрах хэрэггүй .тэд нар тэндээ амьдарсаар л ирсэн .тэндээ л эмчлүүл .хэрвээ авчраад өвчин гарвал яах болж байн...
  • Зочин 2020-02-27 11:54:14
    Солонгос Японд онгоцоо нисгэж иргэдээ аваачээ!!!
  • Зочин 2020-02-26 15:22:58
    Солонгост байгаа биелүүлэхээр явсан иргэдээ хаях нь үү. Хөл хорионд оруулаад ч болсон авчирах хэрэгтэй юм бишүү
  • иргэн 2020-02-26 09:46:41
    маш зөв шийдвэр бна, нутагтаа очиж үхнэ гэх шиг Монгол ямар яс цуглуулдаг газар уу
    • харин тийм ээ 2020-02-27 04:41:16
      монгол шиг хрэггүй газар алга гээд харьд очиж энд сайхан жаргалтай байна гээд байдаг хүмүүс одоо үхлээ хатлаа эх орон минь шиг хэрэгтэй юм алга гээд байгаа шүү ...
  • Монгол хүн 2020-02-26 09:39:16
    Зөв шийдвэр байна