Мария Шарапова зодог тайллаа
 "Их дуулга" тэмцээний дөрвөн удаагийн ялагч Мария Шарапова "Vanity Fair" сэтгүүлээр дамжуулан 32 насандаа зодог тайлж байгаагаа зарлалаа. 

Теннисний дэлхийн аварга ОХУ-ын теннисчин Мария Шарапова дөрвөн настайгаасаа теннис тоглож эхэлсэн бөгөөд АНУ-д амьдардаг хэдий ч Оросын иргэншлээ АНУ-ын иргэншлээр хэзээ ч солихгүй гэж мэдэгдэж байсан юм. Мария Шарапова Оросын Сибирийн жижигхэн тосгон Няаганд төрсөн бөгөөд долоон настайдаа  аавтайгаа хамт АНУ-ын Флоридад нүүж ирэн мэргэжлийн теннисээр хичээллэж эхэлжээ. 17 насандаа анхныхаа медалийг хүртэж байсан тэрээр финалд Америкийн домогт теннисчин Серена Уильямсыг ялж байсан юм. 

Тэрбээр "Их дуулга" тэмцээнд таван удаа ялалт байгуулсан (Уимблдон - 2004, АНУ - 2006, Австрали - 2008, Франц - 2012, 2014).

2012 онд Лондоны олимпийн мөнгөн медаль хүртсэн.

Тэрээр карьерийнхаа туршид 816 тоглолт хийсэн бөгөөд үүнээс 645-д нь хожсон байна.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-02-27 07:46:11
    энэ орос хүүхэн зодог тайлах монголд ямар хамаа байна аа?