Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгч болон айлчлалын бүрэлдэхүүнд багтсан хүмүүсийг 14 хоног тусгаарлана

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.

 Энэ айлчлалтай холбогдуулан Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд  мэдээлэл өглөө. 


Шадар сайд Ө.Энхтүвшин "Ерөнхийлөгч өнөөдөр үдээс хойш БНХАУ-д очоод, буцаад ирнэ. Айлчлалтай холбогдуулан Улсын онцгой комиссын даргаас зөвшөөрөл авдаг. Энэ дагуу зөвшөөрлийг сая өгсөн. Ирсний дараа нь Монгол Улсад үйлчилж байгаа дэг журам Ерөнхийлөгч болон түүнийг дагаж явсан бүрэлдэхүүнд үйлчилнэ. 14 хоног тусгаарлах арга хэмжээг авна. Оношлогоо, шинжилгээнд хамруулна. Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд 10 гаруй хүмүүс дагалдан  явж байгаа" гэлээ.


О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-02-28 11:10:31
    Гэрт нь тусгаарлах
  • бухимдал жиргээ 2020-02-27 12:05:51
    За одоо ямар ацан шалаанд ба шантаашид орж ирэх бол доо.
  • ха ха.. 2020-02-27 10:51:32
    ха ха..гялс яваад гялс вирус халдсан бвал яахуу..хохь нь блохуу..овоо схан арга хэмжээ аваад бсан чинь шууд зөрчдөг гж бнашдээ лол гж..дэлхии гайхаж бгаадаа..