Солонгосоос ОХУ-аар дамжин ирсэн иргэдийг тусгаарлалаа
Сэлэнгэ аймгийн Онцгой комисс БНСУ-аас Инчеон-Иркутск чиглэлийн 2020.02.25-ны өдрийн S7 6302 дугаарын нислэгээр ОХУ-д ирж, Улаан-Үүд хотод байрлаж байсан Монгол Улсын 11 иргэнийг энэ сарын 27-ны өдөр эх оронд нь шилжүүлэн авч ирлээ.

Хил нэвтрэх үед Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба эдгээр 11 иргэдээс эрүүл мэндийн асуумж судалгаа авч, анхан шатны үзлэг хийж, шинэ коронавирусийн өвчлөл гарсан Сувон хотоос ирсэн гэх өгүүлэмжтэй гурван иргэнийг нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулахаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлж, бусад 8 иргэн, тээврийн жолооч, Зоонозын өвчин судлалын төвийн эмч, нийт 10 иргэнийг Алтанбулаг боомтын тусгаарлах бүсэд шилжүүлэн тусгаарлах арга хэмжээг авав. Одоогоор иргэдийн эрүүл мэндийн байдал хэвийн байна.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-02-28 01:52:34
    14 хоногоос дээш хорионд байлгаа. 20-30 хоног гээд илрэх хугацаа нь өөр өөр байгаад байна. өөрчлөлтөнд ороод байгаа юм байна.
  • de 2020-02-28 01:27:02
    hileeeeeeeeeeeeeee haa l daaa
  • Зочин 2020-02-28 01:21:50
    Юу хийж оруулаад бга юм бэ,Бусдыгаа хамгаалаач 14 хоног хорионд бж оруулах хтэй...Сүүлд н илэрээд бга биздээ.