Ерөнхийлөгч БНХАУ-д хонь бэлэглэж, ард түмэн хандивын аян өрнүүлсэн долоо хоног
Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ коронавирусийн халдварын голомт болох БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг байлаа. Манай улсад шинэ коронавирусийн халдварын тохиолдол илрээгүй ч урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
Ерөнхийлөгч БНХАУ-д 30 мянган толгой хонь хандивлав
 
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн пүрэв гарагт  Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзлаа. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж БНХАУ-ын талд хандивласан, мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаагаа мэдэгдлээ.
Харин БНХАУ-ын Дарга Ши Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Дусал ус мэт ачлал үзүүлвээс дундаршгүй булаг мэт хариу барь юу” хэмээх Күнзийн сургаалийг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг иш татан чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Мөн халдварт өвчин гарснаас хойш  БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ боломж гаргах завшаан хэмээн тэмдэглэлээ.
 
Аймгууд 30 мянган толгой хонь хандивлах аянд нэгдлээ
 
Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлахдаа Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл энэхүү хандивын аянд аймгууд нэгдэж байгаа илэрхийлж тодорхой шийдвэрийг гаргаад байна. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Б.Наранхүү 2000 хонь,  Баянхонгор аймаг 2000 хонь,  Говь-Алтай аймаг 1111 хонь,  Баян-Өлгий аймаг 1080 хонь,  Увс аймаг 1000 хонь,   Булган аймаг 1500 хонь,   Дорноговь аймаг 1000 хонь,  Булган аймгийн Ардчилсан нам 1000 хонь,  Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Д.Гомбо-Очир 108 хонь,  Дорнод аймгийн гавьяат малчин Б.Батмөнх 100 хонь,  ХХАА-н дэд сайд асан Ц.Туваан 30 хонь,  Архангай аймгийн Цахир сумын малчин Д.Гэрэлтцогт 20 хонь,  Даян Мэргэн Б.Ёндон 10 хонь,  Баянхонгор аймгийн арслан Р. Дамдин 3 хонь,  Дорнод аймгийн Халхгол сумын ЗДТГ, ИТХ, малчид, хөдөлмөрчид төрийн тэргүүний санаачилгыг дэмжиж 108 хонь хандивлажээ тус тус хандивлаад байна.
 
Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлууд

 
-Нүүрс, газрын тосыг 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс экспортолж эхэлнэ. Энэ хүрээнд нүүрс, газрын тос экспортлохын өмнө хилийн боомтууд бүрэн хүчин чадлаараа ажиллах, дараалал үүсгэхгүй байх, тээвэр хийж байгаа иргэдийн хоол, хүнсний хангамж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх, ариутгах зэрэг бэлтгэлээ хангахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.
-Нийгмийн даатгалын шимтгэл, татвараа тайлагнасан боловч хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж хэлэлцэхээр боллоо.
-Төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газарт худалдаа, үйлчилгээний чиглэлээр түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг ч нэг удаа чөлөөлөх төсөл боловсруулна. Гэхдээ энэ нь бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд түрээсийнхээ төлбөрийг бууруулсан түрээслүүлэгчид л хамаарах юм. Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний авлагатай этгээд татварын өртэй бол авлагаас нь өрийг тухай бүр суутган тооцохыг зөвшөөрөв.

УОК хуралдаж өнгөрсөн долоо хоногт дараах шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж байна
 
- Улс хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цагаас 03 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ.
-Монгол Улс, БНСУ хоорондын хоёр талын нислэгийг түр зогсоох хугацааг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал сунгаж, Монгол Улс, Япон Улс хоорондын хоёр талын нислэгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийг  дуустал 14 хоногоор  түр зогсоолоо.
-Төрийн албан хаагчдыг гадаад улс орон руу албан томилолтоор зорчихыг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хориглож, яам, агентлагийн дарга нар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
-БНСУ, Япон, Итали Улсад сүүлийн 14 хоног зорчсон гадаадын иргэдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх, зорчин ирсэн Монгол Улсын иргэдийг хилээр нэвтэрсэн өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд түр тусгаарлаж, холбогдох зардлыг тухайн иргэн, хуулийн этгээдээс гаргуулж, зөвлөмж мэдээллээр хангаж, хяналт тавьж ажиллахаар боллоо.  
 
Нийслэлийн онцгой комисс дараах шийдвэрийг гарган хэрэгжүүлж байна

- Хоёрдугаар сарын 27-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг УОК-ын шийдвэрийн дагуу тусгай хуваарьт шилжүүлж,тусгай зохицуулалттайгаар иргэдэд хүргэх 
- Эрүүл мэндийн шалтгаан, ар гэрийн гачигдал, хотод тусгай үүрэг гүйцэтгэх албан томилолттой гэсэн гурван шалтгаанаас бусад ямар ч шалтаг шалтгаантай байсан нийслэл болон хөдөө орон нутаг руу явах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны өдрийн найман цаг хүртэл хатуу хориглов.
 
- Баар, цэнгээний газрууд, караоке, фитнесс, саун, иог, цэнгээнт бүжиг, дэн буудал, амралтын газар, цанын бааз зэргийн  үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл зогсоов.
 
- Нийслэлийн нутгийн захиргааны бүх албан хаагчдыг гадаадад амралт, сургалт, томилолтоор явахыг хориглов.
 
- Ресторан, кафены үйл ажиллагааг оройн 22 цаг хүртэл ажиллуулахаар болов. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг бүх дүүргийн Засаг дарга, мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.
 
Урлаг спортынхон улсдаа хандив өргөж эхэллээ 

Шинэ төрлийн коронавирус өвчний тархалт дэлхий даяар тархаж, өнөөдрийн байдлаар 46 улсад бүртгэгдээд байна. Манай улсын хувьд шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх боломжит бүхий л арга хэмжээг авч байна. Төрийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ард иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд цаг наргүй зүтгэж байгаа билээ.
Тэгвэл жирийн иргэдээс эхлээд урлаг спортын алдартнууд хандивын аяныг эхлүүлээд байна. Өнөөдрийн байдлаар Монголын Үндэсний бөхийн 20 дахь улсын аварга, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат С.Мөнхбат Улсын Онцгой комисст өчигдөр /2020.02.28/ хувиасаа 20 сая төгрөг хандивласан. Түүний энэхүү санаачлага сайн үйлсийн аяныг үндэсний бөхийнхөн үргэлжүүлэхээр санаагаа нэгтгээд байгаа аж. Тэгвэл өнөөдөр “Хар Сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах Эрүүл мэндийн яаманд 30 сая төгрөг хандивлалаа.


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-03-01 13:19:21
    Тэнхлүүн явхад тэмээгээр тусалснаас тэвдэж явхад тэвнээр туслах нь дээр гэж зөв нүдээ олсон айлчлал.
  • zochin 2020-03-01 12:02:30
    Mal ni olshirson baychuud malgui Mongolchuuddaa Malaysia handivlah hodolgoon ornuuleech Hyatad bol bayan ,manaihan yduu
  • баатар  2020-03-01 11:13:32
    энд нөгөө зартай том компниудын захирлууд байхгүй бна
  • Mongol hun 2020-03-01 03:14:08
    Handivin honio endee gargaad standartad ni niitssen savlagaa boodoltoi gargaval mongol hun bur bayarlana daa. Tegvel ugsun avsandaa setgel amar bna. Bayarlalaa...
  • Zochin 2020-03-01 02:01:03
    Aguu amarmandah aguu Yumaa ter duulj chaddag buteej chaddag ogch chaddag yum bn ger buld ni sain saihniig husii
  • Zochin 2020-02-29 11:59:41
    Bayan,targan bohchuud ,haga bayjsan deedsuud iig harj l baiya!