''Тод Каннам'' эмнэлгийн эмч, сувилагчид холбогдох хэргийн шүүх хурал болно
Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тодномбат нарт холбогдох  хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 12.00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.

Сануулахад, өнгөрсөн оны гуравдугаар сард Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах "Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 29 настай эмэгтэй "өөх соруулах" мэс засалд орж байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг.
Улмаар тус гоо сайхны нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.
 

Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох

Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • үнэнэ энэ 2020-03-03 02:33:53
    нийслэлийн эрүүл мэндий газар анханаасаа хяналт тавьж ажиллаж байсан бол ийм байдал үүсэхгүй байсан шүү
    172.69.134.12
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-03-02 01:25:56
    Энэ жижиг гарууд хуулинд юу гэсэн байна тэр шийтгэлээ хүлээнэ томчууд өөр
    162.158.202.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Цаг хугацаа 2020-03-02 00:42:19
    Монголын шүүх хэргийг удаашруулж өөрсдийнхөө талд шийдсээр байгаад гаршчихжээ
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах