Б.Ганхуяг: Энэ сарын 15-аас нүүрсээ өндөржүүлсэн бэлэн байдал, тусгай хяналтын дор экспортлоно
“Эрдэнэс Тавантолгой “ХК ногдол ашиг тараах болсонтой холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ““Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. “Эрдэнэс Тавантолгой" ХК нэгдүгээр сараас хойш 1.6 сая тонн нүүрс экспортолсон. Хоёрдугаар сард экспорт тодорхой хэмжээнд буурсан нь үнэн. Гэхдээ төлөвлөгөөнөөс хол тасраад санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн хэмжээнд хүрээгүй байна. Гуравдугаар сарын 02 хүртэл ямар нэгэн санхүүгийн эрсдэл үүссэнгүй. Компанийг өргүй болгосон, хөл дээр нь босгосон шигээ хөгжлийн зам руу нь ямар нэгэн саадгүй хөтлөөд явна. Эрдэнэс Тавантолгойн менежментийн багт эргэлзэхгүй зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
 Улсын Онцгой Комиссоос өгсөн чиг үүрэгт, гуравдугаар сарын 15-с экспортыг эхлүүлэх бэлтгэл ажлыг ханга гэсэн. Бид хангаад явж байна. Нүүрсний тээвэр энэ сарын 15-нд эхлэхдээ өндөржүүлсэн бэлэн байдал, тусгай хяналтын дор явагдана. Үүнтэй холбоотой зардлыг Эрдэнэс Тавантолгой компани өөрөө хариуцна" гэв.

Мөн тэрбээр “Манай компани өнөөдөр 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй. 2019 оны ногдол ашгаа хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа тараах гэж байна. Зарим иргэд ногдол ашиг тараахгүйгээр сургууль, цэцэрлэг барья гэж байна. Бид хуулийн дагуу иргэдэд ногдол ашгийг нь тараана. Харин ногдол ашгаа авахгүйгээр хандивлах нь хувь хүний эрх. Түүнээс бус ногдол ашгаа авахаар хүлээж байгаа бусдынхаа эрхэнд халдаж болохгүй” гэлээ

Өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Тавантолгойн"-н хувьцаа эзэмшигч нэг сая 854 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэжээ.



 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-03-03 11:17:54
    Монгол улсын экспорт түүхий нүүрснээс ихээхэн хамаардаг, нэмүү өртөг шингээгээд шахмал түлшээ гадагшаа гаргадаг болвол...
  • zochin 2020-03-03 08:42:30
    Танай компанид ажлын байр байгаа юу. Үндэсний компанидаа орж ажилламаар байна. Анкет бөглөвөл хаана хандах вэ.
  • zochin 2020-03-03 06:38:53
    Асар их өр, улс төрийн хэрчээс дунд "Эрдэнэс-Тавантолгой" хэмээх саалийн үнээг өдий зэрэгтэй болгосон нь түүх болон үлдэнэ.
  • zochin 2020-03-03 06:06:49
    “Эрдэнэс Тавантолгойн” хамт олонд амжилт бүхний дээдийг хүсье.
  • zochin 2020-03-03 04:19:22
    Сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг бол жилийн жилд улсын төсөвт хамрагддаг л төслүүд, улс хөгжөөд хүм ам өсөхийн хэрээр баригдсаар л байна, цаашдаа өшөө олон ч ж...
  • zochin 2020-03-03 04:12:27
    Ажил хийж байгаа үед харлуулж, хий хардуулах ч маш муухай мэдрэмж шүү…. Ногдол ашиг бол компани ашигтай ажиллаад хувь эзэмшигчиддээ тараад буй л хэлбэр шүү дэ...
  • ЗОЧИН` 2020-03-03 04:07:38
    Тээврийн компаниуд жолооч нартаа анхаарал тавиарай.