Хахууль авсан хэргээр Д.Адилбаяр, Б.Цолмон нарт ял оноов
Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт Гадаадын иргэн харьяатын газрын дэд дарга асан Б.Цолмон, ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга асан, дэд хурандаа Д.Адилбаяр  нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр боллоо. Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Адилбаяр, Б.Цолмон нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль өгөх/ 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт / хахууль авах/ тус тус заасан хэргийн шүүх хуралдаан өчигдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Адилбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Цолмонг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ. 
Улмаар шүүгдэгч Д.Адилбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 18.000.000 төгрөгийн торгуулийн ял, шүүгдэгч Б.Цолмонд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 13.500.000 төгрөгийн торгуулийн ял оноосон байна. 
Мөн Д.Адилбаяраас 35.000.000 сая төгрөг, Б.Цолмонгоос 5.000.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mand 2020-03-04 08:23:00
    Horih yl onooh heregtei avilgal avsan munguniihun haana n ch hurehgui munguur torgood l unguruh ym arai denduu ymaaaa
  • зочин 2020-03-04 00:46:18
    Улсын их хурал нь хуулиа ингэж баталсан юм чинь аргагүй шүү дэ
  • Denduu 2020-03-03 12:36:57
    1 udaagiin shownii mongoor n torgoh yum. Denduu yum. Yal ogdoggui yum uu naaduuldaa. Heden terbumaar n avsan humuust say tog yu yum be.
  • Ard 2020-03-03 12:18:25
    Ingeed l boloo yu,hachin ym,ted buuduulah yltai b.maar ym! Jiriin huniig ysiig ni tsairuuldag Mongol iin toriin shuugchid,yu bolovoo?
  • Иргэн 2020-03-03 12:14:07
    Жирийн иргэн байсан бол найдвартай 10 жил. Дарга нарт их л аятайхнаар, шууд хэлбл авилгалын шууд дэмжсэн шийдвэр болжээ.
  • мнгл 2020-03-03 08:20:19
    хахууль авсан хүнийг дахин төрийн алба руу оруулна гэж юу байсын
  • ХУУЛЬЧ  2020-03-03 04:44:21
    ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН АСУУДАЛ ЧУХАЛ Л ДАА ,, ДУРТАЙ ГАДНЫХАНД ХАЙР ЗАРАЛДАГ ТӨРИЙН ТҮШМЭДИЙН ЯЛ БАГАДАЖЭЭ,,,,,,
  • irgen 2020-03-03 04:13:44
    Шүүх эмнэлгийн лабораторийн тендер шалгаруулдаг хүнд гарууд ард суугаад хоцорчих бололтой юм аа.
  • баатал 2020-03-03 02:56:55
    шүүхэд дахин ажилладаггүй, хохиjлыг бүрэн төлүүлдэг байх хууль хэрэгтэй
  • Шүүх прокор монголыг бузарлаж байна  2020-03-03 02:21:45
    Хахуулийг сайн авах хэрэгтэй юм байна. Хээл хахууль хамгийн ашигтай бизнесс болж хувирлаа. Авсан мөнгөнөөс торгууль төлчихнө. Ийм лалрын хууль шүүхийг устгаач....
    • иргэн 2020-03-03 02:46:06
      хуулиндаа биш ээ шүүгч нар яаж авлига авч хэрэг биш болгодог нь сонин ШҮҮГЧ
      • зочин 2020-03-04 00:47:40
        шүүгч нар хуулинд юу гэж заасан байна хуулийн хүрээнд шийдвэр гаргана. чи эрүүгийн хууль уншаад үзээрэй
  • Бат 2020-03-03 02:20:29
    2020 оны сонгуулиар ард түмэн минь намчирхал яахав Шинэ нам шинэ хүмсийг дэмжэцгээе хуучин төрийн хуулийн механизм хөдөлгөхгүй энгээд төр зөв ажиллаж ард тү...