Турк-Улаанбаатар чиглэлийн онгоцоор буусан иргэдээс 16-г нь тусгаарлаж, хяналтад авчээ
Коронавирусийн халдварыг ДЭМБ анх мэдээлснээс хойш 63 хоног өнгөрөхөд дэлхийн 77 улсад нийт 90,433 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээрээс 48.1 өвчтөн эдгэрч, 41.7 мянган эмчлүүлж байна. Манай улсад энэ өвчний тохиолдол бүртгэгдээгүй  байна.

Нэгдүгээр сарын 6-аас хойш  нийтдээ 810 хүнийг ажиглалтад авсан байна. Өнөөдрийн байдлаар тусгаарлаж шинжилгээнд хамрагдсан иргэдийн талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020.03.01-нд ХӨСҮТ-д хоёр, Сэлэнгэ аймагт гурван тохиолдол тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. 2020.03.02-нд Сэлэнгэ аймагт нэг, "Бага баян" сувилалд 78, нийт 100 орчим хүнийг ажиглалтад аван хянаж байна" гэлээ. 

Мөн өнөөдөр өглөө  Турк-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 16 иргэнийг нь тусгаарлаж, хяналтад авсан бөгөөд үзлэг үргэлжилж байна.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.