Хүнсний улаанбуудай, бүх төрлийн будааг  татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр болж Хүнсний болон үрийн улаанбуудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой юм. УИХ-ын чуулганаар төслийг хэлэлцэн баталвал татварыг 2020 оны 03 дугаар сарын 01-нээс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөлнө. Өнгөрсөн жил хавартаа хүйтэн сэрүүн, хүчтэй салхитай, зундаа хэт халсан зэргээс болж улсын хэмжээнд 30 орчим мянган га талбайн ургацыг хураан авч чадаагүй юм. 2020 оны хэрэгцээт гурилаа дотооддоо үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд 60 мянган тонн, хаврын тариалалтад 15 мянган тонн буудай дутагдаж байна. Мөн COVID-19 халдвараас сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор иргэд тодорхой хэмжээгээр хүнсний бараа, бүтээгдэхүүн нөөцлөх болсон нь хомсдол үүсгэж болзошгүй гэж үзжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нэр 2020-03-05 08:16:05
    Зөвхөн улаан буудай тариалдаг ААН оруулж ирэх эрхтэй байх хэрэгтэй, импортыг нөхөх нөөц бүрдүүлэх арга хэмжээ авч чадаагүй ХХААЯ-ны сайдад арга хэмжээ ав.
  • Шууданч 2020-03-04 08:37:21
    Айлын аав ухаантай байх ёстой. Хүүхдүүд өөрийнхөө эрхийг бодоод юу ч гэж болно. Тэгэхээр буудай оруулж ирэх, гэрийнхээ хоолыг нэмэх аавын бодлого зөв.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-03-04 06:28:31
    tatvar teeg boloogui shdee. Kvot chini teeg bolj bgaa. Kvotoo tsutslah heregtei shdee
    • хмм 2020-03-05 10:02:40
      нүүрс зарж олсон мөнгөөрөө бэлэн хоол авч идээд зүгээр суугаад байх уу