ХААН Банк SWIFT-ийн GPI системийг нэвтрүүлсэн Монголын анхны банк боллоо
2017 оноос SWIFT компани олон улсын гадаад шилжүүлгийн тогтолцооны цоо шинэ стандарт систем “Global Payments Innovation” буюу GPI төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өдгөө дэлхийн топ 60 банк болон олон улсын банк санхүүгийн 4000 гаруй байгууллага үйлчилгээндээ нэвтрүүлээд байна.
 
              ХААН Банк дэлхийн топ банкуудын нэгэн адил олон улсын гадаад шилжүүлгийн стандарт системийг Монголд анх удаа амжилттай нэвтрүүлэн ашиглаж эхэлснээр дэлхийн хаанаас ч, хэдийд ч хийгдсэн төлбөрийн мэдээллийг бодит цагийн горимд шууд харах боломжийг бүрдүүлж байгаа юм.
 
Таны илгээсэн, эсвэл хүлээн авах гадаад шилжүүлгийн дамжлага үе шат, түүнд зарцуулагдсан хугацаа болон төлбөр шимтгэл зэрэг бүхий л мэдээллийг бид ил тод, нээлттэй, шуурхай хүргэх болно. Ингэснээр шилжүүлэгч болон хүлээн авагчдын итгэлцлийг бататгаад зогсохгүй бизнес харилцаанд нь дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
 
 Харилцагч та бүхэн өөрийн гадаад шилжүүлгийн лавлах хүсэлтээ ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утсанд хандан, мөн банкинд бүртгэлтэй цахим шуудангаараа хүлээн авах боломжтой.  

Бид зогсолтгүй бүтээсээр...
 
Бусдад түгээх
  • gplus