Гадаад, дотоодод сургууль төгсөгчдийн сургалтын төлбөрийн зээлийг чөлөөлнө

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Б.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Сургалтын төрийн сан байгуулагдсан 1993 оноос хойш 30 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, 70 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн зээл, 1997 оноос хойш 2200 иргэн гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцахдаа сургалтын төлбөрийн болон амьжиргааны зээл, 2000 оноос хойш 55 мянга гаруй төрийн албан хаагчийн хүүхэд сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан байна.
Засгийн газраас баталсан журамд зааснаар дотоодын их, дээд сургуульд зээлээр суралцан төгссөн иргэний ажилласан жилийг харгалзан 2004, 2008 онд зээлээс чөлөөлж байжээ. Гэвч одоогийн байдлаар 14413 иргэний дээд боловсролын диплом 16.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд Боловсролын зээлийн санд хадгалагдаж байгаа юм байна.


Тиймээс Засгийн газрын шийдвэрүүд, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д заасныг үндэслэн Улсын Их Хурлын тогтоол, журмын төслийг боловсруулсан байна.
Журмын төсөлд:

  • сургалтын төлбөрийн зээлийг дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад шаардлага ханган элссэн, хяналтын тоонд багтсан иргэнд олгох;

  • зээл авсан оюутан сургууль төгсөж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлснээс хойш 10 жилээс ихгүй хугацаанд гэрээний дагуу зээлийг эргэн төлөх;

  • дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ 3 жил улстаа ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд сургалтын зээлийн 50 хувийг хөнгөлөх;

  • эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо болон эх орноо төлөөлөн гадаадад 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд зээлээс бүрэн чөлөөлөх;

  • иргэн нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан тохиолдолд зээлийг хүчингүй болгох;

  • сургалтын төлбөрийн зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр тусгасан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баян-Өлгий . Улаан хус сум. 4а ангийн с 2020-03-11 09:06:10
    СЭТГҮҮЛЧ ЭЭ. ТА ЧӨЛӨӨЛӨХ ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРЬСАН ГЭХИЙГ ЧӨЛӨӨЛНӨ ГЭЖ ШИЙДВЭР ГАРСАН МЭТЭЭР БИЧЖЭЭ. МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТАД СУУНА УУ
  • зочин 2020-03-09 09:56:25
    Баатарбилэг гээч оркийг огцруулаачээ.
  • Зочин 2020-03-09 02:03:06
    Surgaltiin tolboroo khubiaraa tolson ni yaakh yum be. Toroos butsaaj ogokh yum uu
  • зочин 2020-03-07 11:09:42
    зууны ерэн хувь нь одоогийн томчуудын хуухдууд байгаа шуу, алсаа бодож нэрийг нь цэвэрлэсэн ашиг харж улс торд оруулах арга зам байна
  • ӨБ 2020-03-06 09:23:22
    ИНГЭЖ ЯЛГАЖ ТӨЛӨХ ШИЙДВЭР НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИНӨ. ЧӨЛӨӨЛӨВЛ БҮХ ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨР ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ЁСТОЙ..
  • Бат 2020-03-06 09:17:28
    Одоо дээд сургууль төгсөх гэдэг дээр үеийн нэг 10р анги төгсөнө л гээсэн үг юм даа мөнгө и дэж болно гэхдээ энэ арай сэрүүдхүү үгүй юу
  • за 2020-03-06 08:37:24
    Төгсчихсөн бол өрөө төл төл
  • зочин 2020-03-06 03:38:42
    ёСТОЙ ТЭНЭГТЭЖ БИДНИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙНА ДАА. тЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛ АВААГҮЙ ХҮМҮҮС ШИГЭЭ СУРГАЛТЫН ЗЭЭЛ АВААГҮЙ ИРГЭДДЭЭ БАС ЮМ ӨГӨХ ЮМ БИШ ҮҮ?
  • Зочин 2020-03-06 02:09:46
    Нямдорж,Саранчимэг, гээд улсуудын хүүхдүүдийнхэн сургалтын зардлыг хууль гаргаж чөлөөлөх нь ЭНЭ тэгээд АРИУН ЯВДАЛ УУ?
  • zochin 2020-03-06 01:19:12
    Ternii orond surgaltiin tolboriig tor daadag l bolgochikh kheregtei shyy dee. Jiriin irged zeel abch khyykhdee surgasan ni khokhirokh uu
  • Zochin 2020-03-06 00:40:40
    Uursuddee zoriulj huuli hiij baigaa um bna?!!
  • иргэн 2020-03-06 00:21:12
    наранхуугийн эгч саранчимэг гм их хурлын гишууд тэдний ур хуухэд хахаж цацсан баячууд телберее телеегуй одоо ингээд хучингуй болгож бна шодорго ес хаа бна аа