Монгол-Япон сургалтын эмнэлэг хаагдах эрсдэлд оржээ


Монгол-Япон сургалтын эмнэлэг буюу АШУҮИС-ийн эмнэлэг тун удахгүй хаагдах боллоо. Өнөөдөр зүрхний цахилгаан бичлэгийн цаасгүй, өчигдөр дурангийн тасаг хаагдсан, маргаашаас лаборатороо хаана, дараа 7 хоногоос бүгдээрээ хаагдана. Япончуудын бэлгээр барьсан, Монголын ард түмний удаан хүлээсэн Монгол улсын цорын ганц University hospital нь ийнхүү хаагдахад хүрээд байгаа нь гагцхүү Монгол улсынын Засгын Газрын  өөрийн үүргээ биелүүлээгүйн улмаас төсөв мөнгөний гацаанд оруулсанаас цэвэр үүдэлтэй. Том амалж, ТОМИЛОГДОЖ ирсэн шинэхэн дарга нь эмч нартайгаа нэгээс их уулзсангүй, амалсан төсөв алга, (өмнөх захирлыг халсан шалтгаан)

Улам дордсоор байгаа нөхцөл байдлаас гарахын тулд АШУҮИС-ийн дийлэнхи багш, ажилчид, эмнэлгийн хамт олон нийтээрээ бараг цагийн дотор л нийлж гарын үсэг цуглуулж Ерөнхий сайд, УИХ-н дарга, ЗГХЭГ дарга, БСШУЯ-нд асуудлуудаа тавиад шийдэгдэхийг хүлээж байна. Японд төгсөгчдийн холбоогоор дамжуулж Японы элчин сайдын яам-д хүртэл асуудлуудаа танилцуулан бичгийг хүргүүлж үзэж байна. Харин Засгийн Газар хийсэн ажлуудаа танилцуулан ТВ-ийн бүх л сувгаар мэдээ гаргахдаа Япон стандартын эмнэлэг барьсан, ард түмэндээ хүлээлгэн өгсөн зэргээр цацаж байна. Үнэндээ үнэгүй бэлэг хүлээж авсанаас өөрөөр ажлаа хийсэнгүй гэж хэлэх л байна даа.

ЗГ гүйцэд төсөв батлаагүй учраас үйл ажиллагаа нь зогсоход хүрч байгаа энэ эмнэлэг байгуулагдах гэж, нээгдэх гэж, мэргэжилтнүүдээ сургаж, авах гэж олон жил шаргуу ажилласан хэдий ч одоо буцаагаад эмч, мэргэжилтнүүдээ, ялангуяа сувилагч нараа алдахад хүрээд байна. Төсөв батлагдаад буцаад нээгдэхэд сувилагч, эмчээ олох гэж дахиад дор хаяж нэг жил болох болов уу даа. Энэ чинээгээр ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГИЙН тогтолцоогоор дамжуулан МУ-ын эрүүл мэндийн салбарын үйлчилгээг сайжруулах Монгол-Японы хамтарсан АЛСЫН том зорилго биелэгдэхгүй аюулд ороод байна.

Энэ эмнэлгийн асуудал зөвхөн АШУҮИС-ийн эмнэлгийн тухай биш юм шүү. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо нь сурган төгсгөж байгаа мэргэжилтнүүдээрээ дамжуулан МУ-ын бүх хүнд хамаарах ЭМ-ийн үйлчилгээнд оролцож, хийж буй олон тооны судалгаагаараа дамжуулан шинэ инновац, шинэ эмчилгээнүүдийг гаргаж, өөрсдийн үзүүлж буй ЭМ-ийн үйлчилгээгээрээ бусаддаа үлгэр дууриал үзүүлэх гэх мэтээр МУ-ын эрүүл мэндийн салбарын хөгжлийн амин тулгуур юм шүү.

Бид одоо айж байна. Урьд ИХ сургуулийн эмнэлэг байгуулж байна гээд хандив төсөвөөр байгуулчихаад булаагаад авсан Сонгдо эмнэлгийн жишээ байгаа учир бид айж байна. Айх ч, бас хардах ч эрхтэй.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-03-09 08:56:52
    Сургалтын энэ тэр зээл тэглээд байгаа мөнгөө өгчих л дөө
  • ganaa 2020-03-09 06:48:49
    Tsogtsolmaa said asan 12terbum tugrug tusuvulsun baisaniig uur barilgaruu oruulaad mungugui bolgoood ASHIUS uuruu bolmjiin mungutei baisaniig tzolmon avgai uren...
  • !!! Anhaar ard tumeen 2020-03-09 04:45:26
    Ene busarmag uil ywdal songdoo deer ywagdsan gazaaj baigaad hen negen luiwarchin huwiin omch bolgood awah dald sanaa zaana ni haragdaad l b an daa
  • zochin 2020-03-09 04:27:37
    Yaj iigeed ajilluulah heregtei baina. Coronobid-19 -oos olso EMY-d handivaar olson mungiig zartsuulah heregtei, Hamag ronog teheeremj ny hulgaid aldagdana, bol...
  • зочин  2020-03-09 03:56:48
    энэ эмнэлэгийг ажиллуулах л хэрэгтэй дээ халаалт төсвөө дийлэхгүй бол түр хугацагаар хувинй эмнэлэгт түрээслүүлээч эсвэл төлбөртэй болгох хэрэгтэй дээ
  • ??!! 2020-03-09 03:18:43
    Төр засаг хэрэгцээгүй орон тоо, цалингийн зардлаа танаж хасвал мөн ч их мөнгө хэмнэгдэнэ дээ!!! Яам, агентлагуудад ямар юмнууд ажиллаж байгаа билээ дээ?!!!
  • zochin 2020-03-09 02:56:22
    Gants mongolchuudiin asuudal bish bas Yaponchuudiin asuudaal. Shimizu said metiin uls turin showchid yaponchuudig bas hulhidljee.
  • Zochin 2020-03-09 02:42:44
    AshUISurguuliin nuguu aihtar rektor hadagtai J. Tsolmon haana yavnaa?! Ter hunees l hamaarch haagdahdaa hurch bgaa biz dee?!!!
  • даанч дээ 2020-03-09 02:33:06
    чамбай няхуур япончуудын бидэнд оруулж байгаа энэ оюуны технологийн хөрөнгө оруулалтын өгөөж нь сайн хэрэгжвээс үр дүн нь мөнгөөр хэмжихээргүй шүү дээ
  • Бат 2020-03-09 02:15:29
    За юун сүртэй юм хаагдана л биз тэгээд яана гэж