Хөл хорионы улмаас хагалгаанд орж чадаагүй хүүхдүүдийн ээжүүд тусламж хүслээ
Төрөлхийн зүрхний гажигтай, зүрхний цооролттой гэх оноштой хүүхдүүдийн БНХАУ-ын Хөх хотод хийгдэхээр төлөвлөгдсөн хагалгаа коронавирусийн хөл хорионы улмаас цуцлагджээ. Одоогоор хүүхдүүд “Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв” -д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдэнд цаг алдахгүйгээр хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа юм. Иймээс хүүхдүүдийн ээжүүд мэдээлэл хийлээ. 

Тэдний зүгээс БНХАУ-ын Хөх хотод хийгдэхээр төлөвлөгдсөн хагалгаа цуцлагдсан учраас өөр оронд хагалгааг хийлгэхэд өндөр зардал гарах болсон  учир ийнхүү тусламж хүсэж байгаагаа учирлаж байсан юм.  

-Т. Бэлэгт хүүгийн ээж В.Урантуяа: Би 2019 оны хоёрдугаар сарын 19-ны өдөр хоёр ихэр хүүтэй болсон юм. Харин хоёр хүүгийн нэг нь Бэлэгт маань одоо нэг настай төрөлхийн зүрхний дөрвөлсөн гажигтай, гол судас баруун ховдлоос гарсан, ховдол хоорондын таславч 0.7, уушигны артерийн судас нарийн гэсэн оноштойгоор Монголд эмчлэх боломжгүй юм. Харин энэ оны хоёрдугаар сарын 4-ний өдөр БНХАУ-ын Хөх хотод үнэ төлбөргүйгээр хагалгаанд орохоор төлөвлөсөн байсан ч дэлхий даяар короновирусийн халдвар гарч хол хорио тогтоосны улмаас хагалгаанд орох боломжгүй болсон юм. Би одоогоор Турк улсруу очиж хагалгаанд орох хүсэлтэй байгаа боловч хагалгааны зардал өндөр 60-70 сая төгрөг тул бидэнд санхүүгийн бэрхшээл тулгараад байгаа юм. Тиймээс сайхан сэтгэлд ард түмэндээ хандаж бидэнд туслаач хэмээн гуйж байна. Хандивын аян маань эхлээд 7-10 хонож байна одоогоор 8 сая төгрөг цуглаад байна. Хүүгийн маань биеийн байдал маш хүнд байгаа тул цаг алдахыг хүсэхгүй байна.

Б.Аззаяа охины ээж М.Янжиндулам: Би Дархан-Уул аймгийнх охин Б.Аззаяа маань 10 сартай төрөлхийн зүрхний дөрвөлсөн гажиг, ховдол хоорондын цоорхой 0.8 см тосгуур хоорондын таславч зуйван, цонх хаагдаагүй, зүүн ховдол томорсон, уушгины артерын даралттай, зүрх нь томорсон, гол судас нарийсалтай гэсэн оноштой мөн Монголд эмчлэгдэх боломжгүй юм. БНХАУ-ын Бээжин хотоос эмч нар ирж хоёрдугаар сарын 10-ны өдөр охин маань хагалгаанд орох байсан боловч короновирусын тархалтаас болоод цуцлагдсан. Энэтхэг, Турк улсын аль нэгрүү нь явж хагалгаа хийлгэх хүсэлтэй байгаа ч санхүүгийн хувьд боломжгүй учир хандивын аян зохиож охины минь амь насыг авраач гэж гуйж  байна.





А.Мягмарсүрэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-03-10 06:15:06
    хэцүү юм даа. бурхандаа залбирдаа. христэд итгэдэг бол франц яв
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-03-09 15:14:28
    амьд үхдэлийн халдварт тахал гарахыг байнга мөчлөгтэй гарч байгаа
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-03-09 09:01:04
    Mongol uls ene huuhduudee amid yavah erhiig ny hangaachee, Haniad tomuunaas bolj togtooson hohionoos bolj huuhduud uhej bolohgui sh dee
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах