Үндэсний “Супер лиг”-т тоглох хүсэлтэй гадны 130 орчим  тамирчин саналаа ирүүлжээ
Монголын үндэсний сагсанбөмбөгийн “Супер лиг” ирэх арваннэгдүгээр сарын 1-нд эхлэх юм. Энэ жилийн лигийн тэмцээн эхлэхээс өмнө гаднаас нэлээд хэдэн легонер тоглогч авчрахаар ажиллаж байгаа аж. Энэ нь дотоодын тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан хэлж байна. Ядаж л олон улсын тэмцээнд европын болоод тивийнхээ өндөр нуруутай багийн эсрэг хэрхэн яаж тоглохоо  мэддэг болох давуу талтай аж. Өнгөрсөн жилүүдэд манай үндэсний лигт гадны хэд хэдэн тоглогч нар ирж тоглосны үр дүн Инчон хотноо болж буй  Азийн наадмаас харагдлаа хэмээн МҮСБХ-ныхон үзэж байна.

Тэгвэл энэ жилээс илүү өндөр ур чадвартай легонеруудыг авчрахаар ажиллаж байгаа аж. Тодруулбал манай Үндэсний “Супер лиг”-т тоглох хүсэлтэй 130 гаруй тамирчид өөрсдийн агентуудаараа дамжуулан санала ирүүлжээ. Харин тэднээс 30 орчмыг сонгон үндэсний лигт тоглуулах юм байна. Легонеруудын сонгон шалгаруулалт АНУ-д болох юм байна. Түүнчлэн энэ жил NBA-д ажиллаж байсан туршлагатай дасгалжуулагчдыг урьж авчирч ажиллуулахаар болжээ.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.