Энэ долоо хоногт товлогдсон шүүх хуралдаануудыг хойшлуулав
Коронавирусийн халдвар (COVID-19) бүртгэгдсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нарт Шуурхай арга хэмжээ авах тухай албан бичиг хүргүүлсэн байна. 

Тус албан бичигт Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, Улсын онцгой комисс, тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагын шийдвэрт нийцүүлж шүүн таслах ажиллагааны зохион байгуулалттай холбоотой шийдвэр гаргах, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг тус дурьдсан байна. Мөн шүүх хуралдааныг энэ сарын 16-ны өдрийг хүртэл зарлахгүй байх, товлогдсон хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдааныг хойшлуулсан бол хэргийн оролцогчид нэн даруй мэдэгдэх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөжээ. Нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхийн цахим шуудангаар хүлээж авах, шүүхийн байранд халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахих, халдварын эрсдэлээс сэргийлэх чиглэлээр шүүхээр үйлчлүүлэгчдэд хандаж уриалга гаргах зэргийг Тамгын газруудад чиглэл өгсөн байна. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus