Д.Сарангэрэл: 0-5 настай хүүхэдтэй эхчүүдэд энэ сарын 30-ныг хүртэл цалинтай чөлөө олгох шийдвэр гарлаа

Энэ  сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн Франц иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Үүнтэй холбогдуулан УОК хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ. 

Шадар сайд Ө.Энхтүвшин: УОК-ийн 11 дэх хуралдаан болж, хэд хэдэн шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт халдвар авсан иргэнтэй хавьталд орсон иргэдийг олж тогтоох, шинжилгээнд хамруулах ажлыг яаравчлах шийдвэр гарсан. Энэ ажлын явцыг сонслоо. Мөн нийслэлээс орох гарах хөдөлгөөнийг хорьсон. Түүнчлэн дөнгөж сая ОУ нислэг болон төмөр замаар зорчих хөдөлгөөнийг түр зогсоох шийдвэр гарсан. Энэ талаар бусад албаныхан мэдээлэл хийнэ.

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: Францын иргэн энэ сарын 2-6 өдрүүдэд Улаанбаатарт оршин сууж байгаад 6-ны өдрөө галт тэргээр Дорноговь аймаг руу явсан. Энэ сарын 7-ны өдрөөс шинж тэмдэг илэрч, шинжилгээний хариу эерэг гарсан. Тухайн иргэн Улаанбаатар хотод 40 гаруй, хөдөө орон нутагт 80 гаруй хүнтэй шууд тулж уулзсан гэсэн цагдаагийн байгууллагын мэдээлэл байна. Одоогоор хамгийн идэвхтэй хийж байгаа ажил бол халдвартай нь тогтоогдсон франц иргэнтэй нэгдүгээр буюу ойрын хавьталд байсан хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлах ажлыг зохион байгуулж байна. Франц иргэний байрлаж байгаа байр тав тухтай гэх мэдээллийг өгсөн. Халдвартай хүн гурван өдөр халуурсан. Мэргэжлийн баг очиж ажиллана. 

УОК-ийн худалдаанаас шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх, гэр бүлд тархахгүй байхаас урьдчилан сэргийлэх үүднээс Ерөнхий сайдын санаачлагаар гурваас дээш 0-5 настны хүүхэдтэй эхчүүдэд гуравдугаар сарын 30-ныг хүртэл цахимаар ажлаа хийх эсвэл хүүхдээ харах цалинтай чөлөө олгох шийдвэр гаргах шийдвэр гаргалаа.

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus