Д.Нямхүү: Франц иргэний биеийн байдал хүндэвтэр байна
Дорноговь аймагт тусгаарлагдаад байсан, шинэ коронавирусийн халдвартай тогтоогдсон Франц улсын иргэнийг өнөөдөр Улаанбаатар хотод авчран ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байна. 

Тэгвэл франц иргэнтэй ойрын хавьталд байсан 98 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авсан байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.03.10-нд сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болох 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт судалгаа лаборторийн судалгаа, эмчийн үзлэг хийж байна. Урьдчилсан байдлаар 23 хүний шинжилгээний хариу “сөрөг” гарсан. Шинжилгээний хариу ар араасаа гарна. Францын иргэний биеийн байдал хүндэвтэр байна. ” хэмээн мэдэгдлээ. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus