Ц.Элбэгдоржийн “барьцааны хүн”-ийг суллажээ

“Эрдэнэт”-ийн оффшорын хэмээх хэрэг 2019 оны аравдугаар сард хэвлэл, олон нийтэд ил болж байлаа. Удалгүй уг хэрэгтэй холбогдуулан АТГ-аас “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” ХХК-ийн эзэн Б.Отгонбаатар нарыг цагдан хорьсон юм. Тэднийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, бусад хүмүүстэй нийлж “Эрдэнэт үйлдвэр”-ээс зэсийн баяжмалыг худалдахдаа Монголын талд зардлыг нь өсгөөд, түүнийгээ оффшор дансаар дамжуулж авсан гэх хэрэгт буруутгасан.

Тодруулбал, Б.Отгонбаатар нар нь их хэмжээний ам.долларын гүйлгээнүүдийг хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр оффшор бүсэд үүсгэн байгуулсан компаниуд руугаа шилжүүлдэг байжээ. Тэдний талаар Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас гаргаж тавьсан оффшор бүсэд данс, компани эзэмшдэг Монголын 49 иргэний мэдээллээс харж болно.

Баттай эх сурвалжийн мэдээллээр ингэж оффшорт “угаасан” 20 орчим сая ам.долларын асуудал ил болжээ.

Сүхбаатар дүүргийн шүүхээс 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны Ц.Даваацэрэнг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарган сулласан юм. Харин “Азаргын гол чонот” ХХК-ийн эзэн Б.Отгонбаатар цагдан хоригдсон хэвээр үлдсэн. Түүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “барьцааны хүн” болж  үлдлээ гэх мэдээлэл тарсан.

Учир нь Б.Отгонбаатар бол Ц.Элбэгдоржийн багын найз юм. Ц.Элбэгдорж ч үүнийг өөрөө хэлдэг. Сар шинийн 2-нд буюу 2020 оны хоёрдугаар сарын 25-нд нэгэн телевизээр ярилцлага нь гарч, Монголдоо очих болоогүй гэж мэдэгдсэн. Тэгэхдээ “Багын найз Б.Отгонбаатарыг маань барьж хорьчихоод байгаа, гэхдээ Монголд очиж Ерөнхийлөгч Х.Баттулгын шүүхээр орж хэлмэгдэхгүй” гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн юм.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Эрдэнэт”-ийн оффшорын хэрэг дэгдэхээс ердөө хэдхэн хоногийн өмнө хөлбөмбөг үзэхээр Монголын хилээр нэвтэрсэн ч өнөөг хүртэл эх орондоо ирээгүй байгаа юм. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн багын найз, “Азаргын гол чонот” ХХК-ийн эзэн Б.Отгонбаатарыг Сүхбаатар дүүргийн шүүхээс 2020 оны гуравдугаар сарын 3-нд эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргасан байна.

“Эрдэнэт”ийн оффшорын гэх хэргийн талаарх мэдээллүүдээс дурдахад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Их тэнгэр цогцолбор, Төрийн ордон, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Сэлэнгэ амралт, бусад аймаг орон нутагт байрлдах тансаг зэрэглэлийн газруудад уулзалтуудаа хийдэг байсан гэдэг. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн Сэлэнгэ амралт, Булган аймгийн Бугат сумын нутагт байрладаг газруудад өндөр дүнтэй, бооцоотой тоглодог байсан гэх мэдээлэл бий.

“Эрдэнэт”-ийн оффшорын хэрэгт холбогдсон Б.Отгонбаатар “UNITED FRIENDS GROUP” ХХК-ийг 2009 оны гуравдугаар сарын 24-нд найз нарын хамтаар үүсгэн байгуулжээ. “UNITED FRIENDS GROUP” ХХК-ийн үүсгэн байгуулагч, эзэд нь Б.Отгонбаатар болон 2012-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн, 2012-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан Д.Даваасамбуу, 2012-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Баттулга, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан Ц.Батзориг, ,  2013-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн “РСЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Н.Батцэнгэл,  “Түшээ говь” ХХК-ийн захирал  Ө.Энхтүвшин, “Монэнергео” ХХК дэд захирал  Г.Пүрэвсүрэн, “Монгол Фү Ёоу Хуа Фүнг Ресистент Ма” компанийн Б.Ганболд нар юм. Эндээс үзэхэд 2009 онд энэ компанийг байгуулаад 2012 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдах албан тушаалд бөөнөөрөө очсон байгаа юм.

Тэдний дунд 2008 оны есдүгээр сард С.Баярыг Ерөнхий сайд байхад Засгийн газрын шийдвэрээр ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар томилогдож, удалгүй бригадын генерал цол хүртсэн Аажуурын Дулаанжаргал бас бий. Аажуурын.Дулаанжаргал нь 1960 онд Хэнтий аймгийн Биндэр сумын суманд төрсөн. 1983 онд хуучнаар ЗСБНХУ-ын Москва хотын Дотоод явдлын яамны академи төгссөн тэрээр Дархан хотын Нийгмийн аюулаас хамгаалах газарт өмчийн ахлах төлөөлөгчөөс ажлын гараагаа эхэлж байжээ. 1985-1987 онд Эрүүгийн ахлах төлөөлөгч, 1987-1989 онд Гүйцэтгэх албаны дарга, 1990-1996 онд Эрүүгийн цагдаагийн газарт чиглэлийн ахлах төлөөлөгч, Тасгийн дарга, 1997 онд Эрүүгийн цагдаагийн газрын дарга, 2004-2006 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт ахлах референт, 2006 оноос ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаад С.Баярын дэмжлэгээр Тэргүүн дэд дарга болж байв. 2012 онд “UNITED FRIENDS GROUP” ХХК-ийнхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагад очиход тэрээр ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын ажлаасаа чөлөөлөгдөж, 2013 оноос БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын газрын даргаар томилогдон ажиллах болсон. Дараа нь 2015 оноос эх орондоо эргэн ирж, ҮАБЗ-д ажиллах болжээ. А.Дулаанжаргал “UNITED FRIENDS GROUP” ХХК-иас хувь эзэмшдэг.

Мөн Б.Отгонбаатарын “Азаргын гол чонот” ХХК-ийн захирлын албан тушаалыг Д.Түвшинжаргалын 100 хувь эзэмшлийн “Альтаиргоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар  ЦЕГ-ын тэргүүн дэд дарга асан, цагдаагийн хурандаа Цамбасүрэнгийн Батсүх 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нөөс ажиллаж эхэлсэн байдаг. Ц.Батсүх нь ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байгаад Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх асуудлаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Гэвч Д.Дорлигжав Хууль зүйн сайд 2015 оны нэгдүгээр сарын сүүлчээр Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Буянтөрийг чөлөөлж, Ц.Батсүхийг эргүүлэн томилсон. Улмаар 2015 оны тавдугаар сарын 3-нд Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тушаалаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Ганбаатарыг чөлөөлж, оронд нь Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Батсүхийг томилсон байдаг юм.

Ингээд тэд Булган аймгийн Тэшиг сумын нутагт Монгол Улсын хилээс хоёр км-т байрлах Цагаан жалга гэх газарт хайгуулын лицензтэй талбайд 2013-2019 онд хууль бусаар алт олборлож их хэмжээний мөнгө олсон байдаг. Үүнийг мөн л Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбодог. Мөн “UNITED FRIENDS GROUP”-ийнхан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах Сэлхийн амыг бүхэлд нь авч зэрэглэлийн хаус хотхоныг барьж хөршлөн амьдардаг тухай эх сурвалжийн мэдээлэл байна.

 

ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2020-03-16 00:35:26
    Могойн цус тэнгэрт цацарч, муугийн нөлөө олонд түгнэ гэж юутай үнэн үг вэ. Элбэгдорж гэгч энэ хорт могой монголын ирээдүйг хордуулж гүйцэв
  • Жэнко бvv гvтгэ! 2020-03-15 08:21:39
    Отгонбаатарыг гvтгэхээ боль Жэнко!!! Зовж зvдэрсэн хедеений хvмvvcт Отгонбаатар чимээгvй тусалж ирсэн хvн! Харин номер нэг хулгайч Жэнког бариачээ!!!
  • зочин  2020-03-15 05:16:19
    төрийн ажил хийж басйан хүн байна уу бүгд л хувийн амьдрлаа дээшлүүлэх ажил хийж дээ монголчуудын хөрөнгөийг өөрийн болгох гээд чадаагүй юмнуудын булхай илэрч д...
  • Zochin 2020-03-13 13:19:25
    Yduus tord garval,hulgaich,luivarchid boldog bodit tuuhtei Songohdoo anhaar,evel buu songo!
  • Иргэн 2020-03-13 10:46:23
    Хулгайчууд монголыг идэж дуусав. Энэ хулгайчуудын үр хүүхдүүд нь одоо жинхэн гэмт хэрэгтнүүд дийлдэхгүй бирдүүд бойжиж байгаа daa.
    • төр 2020-03-15 02:57:01
      мафийн зохион байгуулалт байна цагдаа шүүх бугд нийлжээ
  • Зочин  2020-03-13 01:45:55
    Эдгээр нөхдүүдийн хийсэн хэрэг нь хэнд ч тодорхой юм бна ш дээ.Тэгээд хурдан бариад хурдан яллаж хөрөнгийг нь хурааж улсын орлого болгоод ард түмэндээ өгөх ёсто...
  • ЗИКА 2020-03-12 13:09:46
    ҮХЭР МОНГОЛЧУУДЫН СОНГОЛТ,ХҮН ТАНЬДАГГҮЙ МАЛНУУД .ИЙМ ОРКЫГ 8-ЖИЛ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ТАХИЖ БГАА ЮМ ДАА.
  • иргэн 2020-03-12 08:59:14
    Ц Элбэгдорж, С Баяр, Д Дорлигжав тэргүүтэй хууль цагдаад дээгүүр албан тушаал хашиж ажиллаж буй нөхөд бүлэглэн Монголын ард түмний хөрөнгө баялагаар хөлжиждээ
    • Жэнког барьж хориочээ! 2020-03-15 08:23:09
      Хамгийн том алуурчин, терийн менгений хулгайч бол Жэнко хэмээх терийг, хуулийг атгасан хулгайч шvv дээ! Тереес хулгайлсан 1 их наяд 600 сая тегрегийг Жэнко тел!...
  • Зочин 2020-03-12 07:35:33
    Ахыг ардчилал гэдэг аймшигтай ихээр дээш нь татсан юм
    • Жэнкогоор хулгайлсныг нь телvvл! 2020-03-15 08:25:51
      Жэнко юу тийм! Aрдчиллын ачаар ард тvмний Баянгол, Мах импекс, Талх чихэр, Милл хаус хулгайлсан Жэнко бас темер замын шороо овоолж 1 их наяд 600 сая хулгайлсан!...
  • Uur hilen 2020-03-12 05:45:31
    Ene hun chin hanaj tsaddaggui ayultai rahal munuusuu mun yum bn!!
  • тарв 2020-03-12 05:44:43
    Хүнийг хууль дуудсан цагт гутлаа тослоод зангиагаа зүүгээд очих хэрэгтэй гэж донгосоод байсан өөрөө болохоор зугтаж зулбаад нүхэнд нуугдаад хошгороод суух юм.
  • tui 2020-03-12 04:52:08
    ene tarvagiig undseer ni ustag.yaduu bsan xulgaich xanaj tsadaxgui
  • иргэн 2020-03-12 02:48:53
    Төр төмөр нүүрээ гаргана гэдэг үг байдаг, төмөр нүүр гаргах цаг нь ирээд байгаа юм бишүү,
  • Зам 2020-03-12 02:08:43
    Тэнгэрийн тойрог гэгч сүртэй нэртэй сонгуулийн шоу замаа ядаж Офицёроос 5 шар. Яармагаас -7буудал руу тавьчихвал хамаагүй дээр сонсогдоно шүү .тулга тойрсон ....
  • зочин 2020-03-12 02:05:25
    Энэ их мөнгө нь ард түмэнд байсан ланд 200 унаж балайрхын оронд ядарсан нэгэндээ 2 өрөө байр авч өгчихөөд брүсдээд сэтгэл тэнэгэр давхиж явахгүй юу.
  • иргэн 2020-03-12 01:55:26
    цахиагийн элбэгдоржийн талаар олон жилийн емне баянжаргал гэж хун нэг юм бичиж байж билээ энэ америкт бэлтгэгдсэн хорлон суйтгэгч байхаа
  • Үл мэдэх 2020-03-12 01:51:56
    Хөөрхий дөө, халтар царайлчихаж. зангиагаа гээчихэж, бас гутлын тос нь дууссан болтой.
  • Zochin 2020-03-12 01:49:41
    AN luivarchidiig vndeseer ni ustgah vactsin shudarga 5 gishvvndee naidahaas
    • Жэнког барьж, хохирол телvvлээчээ! 2020-03-15 08:27:49
      Жэнко гэж хамгийн том хулгайч! Темер зам гэж шороо овоолж Монголын бvx менгийг ганцаараа хулгайлсан Жэнкогоор телvvлж, ялыг нь егеечээ АТГаа! “Жэнкогийнх билv...
  • Зочин 2020-03-12 01:47:36
    За бараг л голтой юм бичсэн байна даа хурдан шалгаад олж ирээд хийдэг газар нь хийх хэрэгтэй дээ ард тумэн уунийг хусэж юайгаа шуу
    • Жэнког барьж телvvлээчээ! 2020-03-15 08:29:08
      Жэнко гvтгэлгэндээ еерее хариулаад байна уу! Жэнког барьж хорьж ард тvмнээс хулгайлсан бvгдийг телvvлээчээ! 1 их наяд 600 сая, соц vеийн бvх эд херенге хулгайлс...
  • Зочин 2020-03-12 01:42:49
    Өчиг авах л юм бол бүгд энхийн цагаан тагтаа болж өрөвч гэнэн тэнэг хүмүүсийг өөрийн хамгаалагч болгон ашиглах болно.Нэг л өдөр бүгдийг нь хуу хамаад цаазал.
  • яана даа 2020-03-12 01:22:32
    ЯАЖ тэмцвэл энэ төрөөс хулгай хийсэн луйварчдыг устгах боломжтой вэ? үндсээр нь устгахгүй бол төрийн аюулгүй байдалд аюултай
    • иргэн 2020-03-12 11:20:26
      Монголчууд бэртэгчин тархины тураал өвчнөөсөө салж байж л Элбэгдорж, Хүрэлсүх, Баттулга гэх мэтийн гэмт хэрэгтнүүдээс салж чадна.
      • Жэнко больж vз! 2020-03-15 08:30:05
        Ардчилал эрх челее авчирсан Элбэгдоржийг гvтгэхээ больж vз Жэнко! Еерийнхее схемийг Жэнко ярьж! Жэнко тереес хулгайлсан бvгдээ буцааж ег!