Экспорт өмнөх оны мөн үеэс 29.5 хувиар буурлаа

Монгол Улс 2020 оны эхний 2 сард нийт 114 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.5 тэрбум америк доллар, үүнээс экспорт 770.7 сая америк доллар, импорт 750.0 сая америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 410.4 сая америк доллар, үүнээс экспорт 322.9 сая америк доллароор, импорт 87.5 сая америк доллароор тус тус буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний 2 сард 256.1 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2020 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 235.4 сая америк доллароор буурч, 20.7 сая америк долларын ашигтай байна.

С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.