Ч.Мөнгөндалайгийн дугуй эвдэрчээ

Баруун хязгаарын аймгуудаар 5500 км унадаг дугуйтай аялах Ч.Мөнгөндалай одоогоор Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт явж байгаа бөгөөд Улаан Уул сумын Өгийн даваан дээр унадаг дугуй нь эвдэрсэн байна. Ямартай ч дугуйгаа түрсээр аймгийн төв дээр ирсэн бөгөөд засч чадаагүй байна гэсэн мэдээллийг бидэнд ирүүллээ.

Монголын Залуучуудын Холбоо орон нутаг дах салбар холбоодтойгоо холбоо барьж Улаанбаатарт ирэх хүртэл нь замд нь хүлээн авч хооллож, хонох орон байр олж өгөхөөр болсон байна. Аялалд гарсан цагаас нь эхлэн залуучууд болон нутгийн иргэдийн дэмжлэг туслалцаагаар аялалаа үргэлжлүүлж байгаа ч цас орж хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор Ч.Мөнгөндалай дулаан хувцас дутмагаас даарах, мөнгө санхүү бага, биеийн байдал ядруу байгаагаас сульдах зэрэг олон саад бэрхшээл тохиолдож байгаа ч үүнийг үл ажран аялалаа дуустал нь үргэлжлүүлнэ хэмээн зориг шулуудсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй бусад бүх хүмүүст урам зориг өгсөн явдал болж байна.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tanil 2015-01-25 10:22:19
    Sain baina uu Mungundalai havar Erdenetees yavj baigaad zamaas chamaig avch hutul hurgesen hun bn nadruu zalgaarai CHAMD BARLALAA BI BAS TUSLANA TER HUUHDEDE
    112.72.13.140
    Мэдэгдсэн Хариулах