Зээлийн үндсэн өр, зээлийн хүүг төлөх хугацааг 90 хоногоор хойшлууллаа
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдааныг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн даргалж,  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-эрдэнэ болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцож коронавирусийн улмаас үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна.

СТБЗ-ийн хуралдаанаас гарсан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.
 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Хэрэглээний зээл авсан ААН, иргэн, бизнесийнхэн банкуудад зээлийн асуудлаар хандсан. Нийт 1000 гаруй аж ахуйн нэгжийн 1-1.5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар санал тавьсныг манайд танилцуулсан.

Covid-19-ын халдвар өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр зарлагдсан. Энэ хугацаанаас хойш зээл төлөхөд хүндрэл гарч, зээл төлөгдөх боломжгүй болсон гэж үзэж байгаа учраас энэ үеэс судалгааг хийж байна.

Нийт зээлдэгчдийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээл авсан байдаг. Иймээс 90 хоногийн хугацаанд эдгээр зээлийн үндсэн зээл, хүү төлөлтийн хугацааг хойшлуулах, хүү нь бодогдохгүй байхаар хөнгөлөх боломжтой гэж үзсэн. Мөн хэрэглээний зээл дээр ангилал буурах эрсдэл байдаг үүнийг зохицуулсан учир энэ хугацаанд ямар нэг ангилалд бичигдэж хар жагсаалтад орохгүй гэсэн үг.


С.Жангар

Бусдад түгээх
  • gplus