Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт эхэллээ
Гашуунсухайт боомтоор эхний ээлжинд 70 чингэлэгт битүү дээвэртэй машинаар нүүрс ачиж, экспортод гаргаж эхэлсэн байна. Улсын Онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 1 хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр журмаар хийхээр болсон. Түр журмыг хангасан тээврийн компаниуд нүүрс тээвэрлэлт хийх ба хоёр хилийн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл нэвтрэх юм. Тодруулбал, Гашуунсухайт боомтоор 300 тээврийн хэрэгсэл, Шивээхүрэн боомтоор 200 тээврийн хэрэгсэл гарч өдөртөө орж ирэхээр бэлтгэл байдлыг хангасан байна.

Тээврийн хэрэгслийн компани болон жолооч нар өөрсдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд тээврийн хэрэгслийг маршрутын бус замаар явуулахгүй, ачаа тээвэрлэлтийн бүх үе шатанд хяналт тавих, жолоочийн хувцас хэрэглэл, бусад зүйлсийн хангалтыг хянах, халуурсан, ханиасан, амьсгал давчидсан үед эмнэлгийн байгууллагад хандах зэргийг онцгойлон анхааруулжээ. Журамд заасан шаардлагыг хангасан нэр бүхий компанийн жолооч нар, нарийн зохион байгуулалт дор, тодорхой квотоор тээвэрлэлт хийнэ гэдгийн холбогдох албаныхан мэдээлж байна. 

Боомтын ойролцоо 50 хүртэлх хүний багтаамжтай тусгаарлах байр бэлтгэсэн бөгөөд Хятадын нутагт хил гарч ирэлгүй хоносон тохиолдолд жолоочийг шууд тус байранд тусгаарлах юм.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сонгогч 2020-03-23 15:12:08
    Машины бүрэн бүтэн байда эвдрэл гэмтэлгүй бх нь эрсдэлээс хамгаалах бас нэг үзүүлэлт болох бх
  • Зочин 2020-03-23 09:21:08
    Чингэлэггүй машин явахаар яачаад бгаа юм бэ. Тээвэрт явж амьжиргаагаа залгуулдаг, зээл төлдөг өчнөөн жолоочийн ар гэрийг хохь нь гэж бгаа юм уу.