Намуудын мөрийн хөтөлбөр дэх онцлох заалтууд

УИХ-ын 2020 оны сонгууль ирэх зургадугаар сарын 24-нд товлогдсон. Хуулийн дагуу сонгуульд оролцох нам, эвсэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар энэ сарын 25-ны дотор Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой.  Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх...”-ийг хянаж, дүгнэлт гаргах юм. 

Тэгвэл Үндэсний аудитын газар хүргүүлж буй намуудын мөрийн хөтөлбөртөө тусгасан онцлох заалтуудаас сонирхуулъя.

МОНГОЛ АРДЫН НАМ
 


МАН мөрийн хөтөлбөртөө "Алсын хараа-2050"-н эхний дөрвөн жилийн зорилтуудыг тусгажээ. МАН-ын мөрийн хөтөлбөр дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх гэнэ. Тодруулбал, банкны зээлийн хүүг багасгах, орон сууцжуулах хөтөлбөр тусгагджээ. Ингэхдээ Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор гэнэ. Мөн иргэн жилд нэг удаа заавал оношилгоо хийлгэж хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болох Боловсролын хувьд тогтолцооны реформууд хийх зэрэг асуудлуудыг тусгажээ. Түүнчлэн орлого нэмэгдүүлэх мега төсөлтэй холбоотой зорилт мөрийн хөтөлбөрт багтжээ. Мөрийн хөтөлбөртөө төмөр замын төслийг хэрэгжүүлэх, нүүрс болон зэсээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож экспортлох, энэтхэг рүү нүүрс экспортолж, хоёр гарцтай болох зорилтыг багтаажээ. 

АРДЧИЛСАН НАМ
 


Ардчилсан нам Монгол Улсын хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засагт хийх гол шинэчлэлүүдээ таван чиглэлд тодорхойлж, мөрийн хөтөлбөртөө  тусгасан гэдгээ дуулгаад байна. Тэд 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө баруун төвийн үзэл баримтлалаа дагаад хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн либерал байдал өмчийн эрхийг хуулиар хамгаалах, мөн чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх бодлогоо үргэлжлүүлж, гэр хорооллыг таун хаус хороолол болгох хөтөлбөрийг эхлүүлэх, ахмад настны нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зэргийг тусгасан гэдгийг намын удирдлагууд онцолж байна. Тэд мөрийн хөтөлбөртөө иргэд, олон нийтийн саналыг тусгаснаараа бодит тооцоо судалгаанд үндэслэсэн хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр болсон гэдгээ дуулгаж байна. Тэд өнөөдөр Үндэсний Аудитын газарт Мөрийн хөтөлбөрөө хүргүүлнэ. 

 “ШИНЭ ЭВСЭЛ” 
 


Улс төрийн 11 нам, Төрийн бус 109 байгууллага, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн олон мянган иргэд хамтран “ШИНЭ ЭВСЭЛ” байгуулж, мөрийн хөтөлбөрөө боловсруулан, Үндэсний аудитын газарт өчигдөр хүргүүллээ. Эх оронч үзэл, шударга ёс, үндэсний үнэт зүйлийг “туг”-аа болгосон “ШИНЭ ЭВСЭЛ” нь Монгол Улсыг үсрэнгүй хөгжүүлэх “ШИНЭ ЭРГЭЛТ”-ийн 21 бодлого боловсруулан, олон нийт болон эрдэмтэн, судлаачид, эвсэлд нэгдсэн намуудын гишүүдээс санал авч баталсан байна.

“ШИНЭ ЭВСЭЛ” мөрийн хөтөлбөрийн онцлог нь шүүх засаглал, хуулийн байгууллагууд дахь завхрал, авлига, шударга бус байдлын суурь нөхцөлүүдийг устгах зорилгоор хуулиудын давхардал, зөрчил, хийдлийг арилгахад чиглэж байгаа юм. Тодруулбал, хууль хоорондын 115 давхардал, 167 зөрчил, 181 хийдэл  байгааг ШИНЭ намын дэргэдэх эрдэмтэн судлаачдын баг тооцож гаргажээ.

Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлж, улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг байхгүй болгож, намчирхал, талцлыг таслан зогсоож, хариуцлага, сахилга батыг тогтооход онцгойлон анхаарч, авилга, албан тушаалын гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгохоор Мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Тус эвслийн Мөрийн хөтөлбөрт банк, санхүүгийн салбар дахь монополь тогтолцоог задлан, ард иргэдээ санхүү, зээлийн хүүгийн мөлжлөгөөс чөлөөлж, улмаар өнгөрсөн 30 жилийн турш хуримтлуулсан 30 тэрбум ам.долларын өрийг 3 сая иргэнээр бус 30 гэр бүл, тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх “Өргүй Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх,  стратегийн орд газруудыг иргэддээ өмчлүүлж, баялгийн хувьсгал хийх зэрэг зорилтуудыг тодорхой тусгасан нь анхаарал татаж байгаа юм.

Экспортыг дэмжсэн “Хөгжлийн хүрд” хөтөлбөрийг хэрэгжүүлэн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэн, 200 мянган ажлын байр бий болгох тухай  “ШИНЭ ЭВСЭЛ”  мөрийн хөтөлбөртөө тусгажээ. 

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ

МАХН, МНН, ИЗНН, Лебирал нам, Эх орончдын нэгдсэн гэсэн таван нам нэгдээд байна. Эвслийн мөрийн хөтөлбөрт  сүүлийн 30 жилд төр засгийн алдаатай бодлогыг арилгах, баялгийн тэгш хуваарилалт, орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг ерөнхий агуулгууд багтжээ.

 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баска 2020-06-15 12:47:36
    Ипотекийн зээлийн хүү бууруулна гэсэн мөрийн хөтөлбөртэй нам байна уу.
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Цого 2020-05-27 06:33:27
    Нефть боловсруулах үйлдвэрээ хурдан дуусгая. Тусгай үүргийн онгоцоор Энэтхэгээс иргэдээ татахдаа тэр үйлдвэрийн төслийн энэтхэг инженерүүдийг нь бас ирүүлье
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-03-25 03:19:07
    KHotolboryyd aria l bna daa
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-03-25 02:16:40
    Сонгуулийн өмнө хэн их мөнгө өгнө түүнийг сонгоё. Амлалтууд биелэгдэхгүй нь ойлгомжтой.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-03-24 15:18:12
    гэр хорооллыг жорлон ванн нь дотроо хаус маягаар төлөвлө өөрөөр хэлбэл америк шиг
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • МОНГОЛ 2020-03-24 14:42:57
    МАН хулгайчуудаасаа холдож, шинэ залуу боловсон хүчнийг нэр дэвшүүлбэл дэмжинэ. АН бүр хэрэггүй. МАХН хөгшин боловсон хүчинтэй, ХҮН нам сизотой хүмүүстэй.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-03-24 14:39:43
    Эвслууд зев хунийг дэвшуулвэл сонгохоос еер аргагуй л болох нь
    162.158.190.45
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-03-24 14:31:00
    Хүн нам яасан бэ ? Хөтөлбөрөө өгсөн үү? Дэмжих ёстой юмсхн....
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Mj 2020-03-24 04:54:15
    Хөгжүүлэх биш хорлоод байгаа гоё бодлуудаа орхи. Би лав дээрх нөхдүүдийг дэмжихгүй.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-03-24 03:37:03
    Энэ шинэ нам бутэхгуй ноход шуу мананг гаргаж болохгуй улдсэн хэдийг нь дэмжинэ дээ
    162.158.7.38
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2020-03-24 02:48:28
    ШИНЭ НАМ ХҮНИЙ ХУВИЙН ӨМЧ ХУРААНА ГЭНЭ ҮҮ ГЭНЭ ҮҮ. ХҮНИЙ ӨМЧИЙГ ХУУЛИАР ХАМГААЛСАН БАЙДАГ ЮМ БАТЗАНДААН ЧАМД ХУУЛЬ ХАМААГҮЙ ДЭЭ.
    162.158.7.74
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2020-03-24 03:09:34
      Huvisgal hiij helmegduuleltiin hiirheliig heregjuulne gesen ug l yum bn doo
      162.158.6.205
      Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2020-03-24 01:39:02
    МАН 2016 онд татвар нэмэхгүй гэж гарч ирээд 7 төрлийн татвар нэмээд хаячихсан! Нэгэнт сонгогдсон хойно энэ муусайн ард иргэд яах юм гэсэн маягаар! Одоо больё!!!...
    162.158.7.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-03-24 01:26:51
    2020 оны сонгуулиар ард түмэн минь намчирхал яахав Шинэ нам шинэ хүмсийг дэмжэцгээе хуучин төрийн хуулийн механизм шинэ хүмүүсийг хөдөлгөхгүй энгээд төр зөв...
    162.158.7.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Boogii 2020-03-24 00:53:06
    Byambasuren said asanii helsen undsen huulias namiin tolgoillig bolij,ahmad uls orni ediin zasgiig uud tataj baisan hundtei hunii ugiig abmaar,nam gej uls orni...
    162.158.6.67
    Мэдэгдсэн Хариулах