2020 оны Токиогийн олимпийг хойшлууллаа
Олон улсын олимпийн хороо коронавирусийн тахлын улмаас Токио-2020 зуны наадмыг хойшлуулах шийдвэр гаргасан гэж ОУОХ-ны гишүүн Дик Поунд мэдэгдлээ. Ийнхүү олимпийн наадам 124 жилийн түүхэндээ анх удаа энхийн цагт хойшлогдож байгаа тохиолдол боллоо. 

 Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 23-ны өдөр  covid-19 цар тахлын улмаас олимпийн наадмыг цуцлах талаар ам нээж, тэгш дүүрэн өрсөлдөөнтэй олимпийн наадмыг зохион байгуулахын тулд хойшлуулах сонголт бидэнд байгаа гэж мэдэгдсэн.

Мөн Канад болон Австрали улсууд Токио-2020 зуны олимпийн наадам хэрэв хуваарийнхаа дагуу зохион байгуулагдвал баг, тамирчдаа олимпийн наадамд илгээхгүй гэдгээ мэдэгдээд байсан. Токио-2020 зуны олимпийн наадам хуваарийн дагуу 7 сарын 24-нд нээлтээ хийх байсан билээ.

С.Тайшир

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2020-03-24 08:16:28
    Битүүхэндээ бэлдээд байгаа И Х-ын сонгууль хугацаандаа болох уу энэ янзаараа бол хойшилбол хийх ажил их баймаараа
  • !!! 2020-03-24 02:59:16
    Zow shiidwer bailaa ! OUOH nii shiidweriig dagah ni zuin hereg