''Хотын соёл'' аян эхэллээ
 Нийслэлийн 2020 оны Нэг хот, Нэг стандарт зорилтот жилийн хүрээнд " Хотын соёл" аяныг эхлүүллээ. Тус жилийн зорилго нь төрийн байгууллагын үйл ажиллагааг олон түмэнд сурталчлах, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх үйл явдлыг олон нийтийн хэрэг болгох түүнчлэн хотын соёлтой иргэдийг төлөвшүүлэх аж.

"Хотын соёл" аян 2020 оны 3 сарын 25--ны өдрөөс 2020оны 12 сарын 31 хүртэл үргэлжлэх юм. Одоогоос 60-аад жилийн өмнө /1959-1962/ монгол даяар " Соёлын довтолгоо" болсон. Энэ хүрээнд нүүдэлчин монголчуудыг маш богино хугацаанд тухайн үеийн үзэл бодол нөгөө талаас албадлагын хэрэгслээр дамжуулан амжилттай соёлжуулсан байдаг. Тиймээс бид өнөөдрөөс хотын соёлыг уриалж байна. Тухайн аяныг төрийн байгууллагууд хэрэгжүүлж байгаа боловч гол гүйцэтгэгч нь иргэд олон нийт юм шүү хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц. Мөнхбаатар хэллээ.

Б.Сувдаа
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-03-25 10:01:58
    Хамгийн наад захын ажил нь хөдөөнөөс шилжиж ирж байгаа хүмүүс, түр ирж байгаа хүмүүст ч гэсэн түр танилцуулах хичээл зааж шалгалт авч оруулж ирж баймаар байна.
  • Зочин 2020-03-25 09:58:04
    Дэмжиж байна. Нийслэлд амьдарч буй хүмүүс биеэ авч авах, хүнтэй харилцах зэрэг тодорхой хэмжээний соёлтой байх нь хэрэгтэй.
  • Д 2020-03-25 06:34:09
    Сайхан ажил зохион байгуулж байгаа юм байна, амжилт хүсье.
  • !!!!!!!!!!! 2020-03-25 05:34:40
    Oorsdoosoo ehel ulger jisheech bai Hotiinhon oorsdoo shuls nusaa hayj haa taarsan gazraa sarij baidgaa BOLI , tegeed harizaagaa saijruul Hotiin Zahirgaaniihan