НӨАТ-ын буцаан олголтын нэгдүгээр улирлын урамшууллыг ирэх сард олгоно
НѲАТ-ын буцаан олголтыг НѲАТ-ын тухай хуулинд орсон нэмэлт ѳѳрчлѳлтийн дагуу улирал тутам олгохоор болсон. Иймээс иргэд  1, 2, 3 сарын тѳлбѳрийн баримтаа ирэх сарын 8-аас ѳмнѳ амжиж бүртгүүлэхийг л ТЕГ-аас сануулж байна.

НӨАТ-ын тухай хуулд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгож байгаа билээ.

Хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байхаар зохицуулсан.
Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно. Үүнд:
1. Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;
2. Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;
3. Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;
4. Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.

Албан татвар төлөгч нь тухайн улирлын сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн улирлын эхний сарын 8-ны дотор Цахим татварын системд бүртгүүлсэн байна.

 Татварын алба нь тухайн улиралд олгох буцаан олголтын дүнг дараа сарын 10-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх хуулийн заалттай юм.

Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана.
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нямцэцэг 2020-05-05 07:46:02
    1 ulipliin mongo maani opj ipdgvv e yah we
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2020-03-27 08:44:23
    barimt uguhgui hel am hiij baij l avah yum uuniig yah ve
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-03-26 03:59:14
    10% авмаар байнаа.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • зочмн 2020-03-26 02:34:51
    Монос Эи-сан Оргил 6-буудал-д -30,0-д эм аваад гэртэээ ирэхэд бүртгүүлчиж, Санал гомдлоо хэлээд ч нэмэр алга E,В-д хэн түрүүлж бүртгүүлэх вэ гэж өрсөлдөж бна,...
    162.158.7.122
    Мэдэгдсэн Хариулах