УИХ-ын сонгуулийг ямар тохиолдолд хойшлуулдаг вэ
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр ард түмэндээ хандан  зургаан зүйл бүхий уриалга гаргалаа. Энэхүү уриалгад Улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах, энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх тухай тусгажээ.

Тэгвэл хуульд зааснаар дараах тохиолдолд УИХ-ын сонгуулийн хойшлуулах заалттай юм байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ хууль
  • 8.5.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал зэрэг онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулна.
 
  • 8.6.Хэрэв энэ хуулийн 8.5-д заасан онцгой нөхцөл Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэр батлан гаргасны дараа бий болсон бол Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэрээ хүчингүй болгож, ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсооно.
 
  • 8.7.Улсын Их Хурал энэ хуулийн 8.5-д заасны дагуу сонгуулийг хойшлуулсан, эсхүл энэ хуулийн 8.6-д заасны дагуу сонгууль товлон зарласан шийдвэрээ хүчингүй болгож, ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсоосон бол Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл арилсны дараа ээлжит сонгууль товлон зарлахтай холбогдсон харилцааг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн[5] 30.5, 30.6-д заасны дагуу зохицуулна.

Харин УИХ-ын сонгууль хойшлуулсан тохиолдолд УИХ-ын тухай хуулийн дагуу зохицуулалт хийх юм.

УИХ-ын тухай хуулийн “30.2. Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан онцгой нөхцөл үүссэний улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол мөнхүү нөхцөл арилж шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөтөл өмнөх Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ” гэж заажээ.

О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дүгнэлт хийе 2020-03-26 08:46:56
    Шуналтай хүмүүсийг сонгохгүй байя
  • иргэн 2020-03-26 05:17:59
    Ялзарсан авилгачидаас хурдан салах юмсан
  • Бат 2020-03-26 04:56:02
    Энэ сонгуульд ард түмэн минь намчирхал яахав нэг л удаа Шинэ нам шинэ хүмүүсийг дэмжэцгээе тэгвэл төр хяналттай ажиллаж ард түмэн хожноо
  • . 2020-03-26 04:35:09
    МАН-ын ЖДҮ-чид нэг хэсэг байх болж дээ!
  • Anhaar 2020-03-26 03:35:10
    odoogiin nohzol baidal bol hoishluulah shaltgaan monoosoo MON !