Монгол Улсад коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо 11 болсон тухай дуулгалаа.

Тодруулбал, Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нийт 221 хүний шинжилгээ дуусаж,  нэг иргэнээс коронавирус илэрчээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна.



О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus