COVID-19 өвчлөлийн улмаас Герман улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд

Герман улс дахь короновирусийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хүргэж байна.

Герман улс дахь короновирусийн нөхцөл байдал:

Герман улсад өнөөдрийн байдлаар эмчлүүлж буй 33,570, эдгэрсэн 3,547, нас барсан 206 тохиолдол байна.

Хэрэгжүүлж байгаа арга хэмжээ:

1. Европын Холбооны Комисс, Европын Холбооны Парламентын шийдвэрээр Шенгений орнууд xилээ хааж, олон улсын агаарын, усан замын, төмөр замын тээврүүдийг 4 дүгээр сарын 15-ний өдөр хүртэлх хугацаагаар түр хориглож байна. Энэхүү нөхцөл байдлын улмаас “Шенгений бус орнуудын бүх иргэдийг яаралтай үндэслэлгүйгээр Шенгений бусад орнуудаар дамжин Германд зорчихыг хориглоно.

2. Монгол Улсын иргэдийн хувьд Европын Холбооны гишүүн улсад урт хугацаагаар оршин сууж байгаа бол уг шийдвэр хамаарахгүй. Харин богино хугацааны визээр зорчих бол 4 дүгээр сарын 17 хүртэл Шенгений бүст гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй. Энэ хугацаанд ачаа, бараа тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг сунгах магадлалтай байна.

Дараах шалтгаантай зорчигчид аяллын хязгаарлалтаас чөлөөлөгдөнө. Үүнд:

1.Эх орон руугаа буцаж байгаа зорчигчид:
а. Шенгений Холбооны муж улсын иргэн
б. Гуравдагч орны иргэн гэхдээ хуулийн дагуу урт хугацааны оршин суух эрхтэй болон Европын бусад аль нэг орны удаан хугацааны визтэй бол

2.Дараах хэрэгцээ, шаардлага хангасан аялагчид:
а. Эрүүл мэндийн ажилчид, эрүүл мэндийн судлаачид болон настай хүмүүсийн асрагч г.м
б. Хилийн ажилчид
в. Зам тээврийн, агаарын тээврийн болон бусад тээврийн хэрэгслийн ажилчид
г. Гадаадын дипломат, олон улсын байгууллагын, цэргийн хүчнийхэн болон хүмүүнлэгийн ажилчид
д. Дамжин өнгөрч буй зорчигчид
е. Гэр бүлийн яаралтай асуудлаар зорчиж буй хүмүүс
ё. Олон улсын хамгаалал хэрэгтэй эсвэл бусад хүмүүнлэгийн шалтгаанаар зорчиж буй хүмүүс

Бусдад түгээх
  • gplus