УОК: Гадаад улсаас ирсэн иргэдийн тусгаарлах хугацааг 21 хоног болголоо
УОК-ийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ОБЕГ-ын дарга П.Бадрал нарын аллбаны хүмүүс мэдээлэл хийлээ.

  ОБЕГ-ын дарга П.Бадрал “Тусгаарлагдах  байранд байгаа иргэдийн тусгаарлах хугацааг сунгах шийдвэр гаргалаа. Учир нь судалгаагаар коронавирусийн нууц үе 14 хоног биш 5,5-19 хоног байна. Иймээс тусгаарлах хугацааг хамгийн багадаа 21-28 хоног болгох холбогдох байгууллагын дүгнэлт гарсан. Өнөөдрийн байдлаар тусгаарлагдсан 1000 орчим иргэн байна.   Үүнтэй холбогдуулан ирэх сарын 2-оос БНСУ болон Япон улсууд рүү нисгэх нислэгийг багасгах асуудал яригдлаа. Яагаад гэвэл 14 хоног тусгаарлагдах байсан иргэдийн хугацаа энэ долоо хоногийн ням гарагаас эхлэн дуусах байсан. Гэвч тусгаарлагдах хугацааг сунгасан учир энэ байрандаа дараагийн нислэгээр ирэх иргэдээ хүлээж авах боломж хомс болсон. Иймээс эхний ээлжинд хоёр нислэгээр хүлээн авах шийдвэр гаргалаа. Мөн Эрүүл мэндийн байгууллагаас халдвар тархах эрсдэлийг тооцож, тусгаарлагдах иргэдийг нэг өрөөнд нэг иргэн гэх хувилбараар хүлээн авна” хэмээлээ.

О.ОНОН


 
Бусдад түгээх
  • gplus