Делойт компани Ази, Номхон далайн орнуудад COVID-19-ийн улмаас хээль хахууль огцом өсөх талаар анхааруулав

Мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг Делойт компанийн өнөөдөр гаргасан Хээл хахууль, авлигын 2020 оны тайланд дурдагдсанаар коронавирусын тархалтын улмаас компаниуд, компанийн албан хаагчид, удирдлагын хувьд хээл хахуулийн аюул өсөхийг анхааруулж байна.  “COVID-19-ийн нөлөөллийг зах зээл мэдрээд эхэлсэн тул тодорхойгүй байдал эрсдэлтэй үйлдлийг нэмэгдүүлэх талтай” хэмээн Делойт компанийн ажилтан Оливер Мэй мэдэгдсэн байна. Делойтын судалгаанд  бизнесийн, төрийн болон төрийн бус байгууллагын 159 удирдах албан тушаалтнуудыг хамруулсан байна. Судалгаагаар дараах дүгнэлт гарсан:

  • Австралийн 20 компани тутмын нэг нь хээл хахуулийн эсрэг тодорхой бодлого байхгүй байна.
  • Австралийн компаниуд хахууль өгч байгаа болов уу гэхээс илүүтэйгээр албан хаагчид нь хахууль авдагт санаа зовдог байна.
  • Сүүлийн таван жилд ашиг сонирхлын зөрчил ихээхэн өссөн.

“Миний зүгээс Австрали болон Ази, Номхон далайн бүс нутагт бизнесийн удирдагч нарыг өөрсдийн бизнесийн ёс зүйг шалгах цаг үе гэдгийг хүлээн зөвшөөрөхийг уриалж байна” хэмээн Делойт компанийн удирдлагын нэг Крис Нобле мэдэгдэв. Тэрээр цааш нь хэлэхдээ “Компанийн удирдлагын өнөөдрийн гаргаж буй шийдвэр хямрал өнгөрсөн ч гэсэн компанийн үйл ажиллагаанд нөлөөлсөөр байх болно. Бид зөв шийдвэр гаргаж байх ёстой. Тайланд хөндсөн асуудлууд танай бизнес, танай албан хаагчдыг хамгаална гэдэгт итгэж байна” гэжээ. Делойт компаниас гүйцэтгэсэн Австрали, Шинэ Зеландын хээл хахууль, авлигын 2020 оны тайланд дурдсанаар Австралийн нэр хүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд унасан байна.

Бусдад түгээх
  • gplus