Д.Нямхүү: Өвчтөнүүдийн биеийн байдал тогтуухан байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгай үүргийн дөрвөн онгоцоор ирсэн хүмүүсийг тандалт хяналт дуусах гэж байна хэмээн мэдэгдлээ. 

Тэрбээр “Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 96 зорчигчийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Бусад шинжилгээ үргэлжилж байна. Тандалтын зорилгоор цуглуулсан 28 сорьцод коронавирус илрээгүй. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 71 хүнийг шинжилгээнд оруулсан, коронавирус илрээгүй. Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар, Истанбул-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг бид ээлж дараатай шинжилгээнд оруулж байна. Одоогоор Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 100 гаруй хүнд шинжилгээ хийх гэж байна.  Энэ сарын 25-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 208 хүн байна. Өнөөдрийн байдлаар нийт зургаан сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, тандалт судалгаа хийж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтуухан, янзандаа байгаа нь сайн мэдээ юм” гэлээ. 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus