Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 12 болсныг дуулгалаа.
Тэрбээр “Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр батлагдсан тохиолдол 12 болж байна” хэмээн мэдэгдлээ.
Энэ сарын 2-нд Франц иргэнээс коронавирус илэрч Монгол Улсад анхны тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хойш Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс 2, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс 7, Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдээс хоёр илэрч нийт 12 коронавирусийн халдвартай тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж бүртгэгдээд байна.
О.ОНОН