Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн ачааг өнөөдрөөс эхлэн олгоно

Тусгай үүргийн онгоцоор ирсэн, тусгаарлалтад байгаа иргэдийн ачаа тээшийг нислэг үйлдсэн дарааллаар, хуваарь гарган ар гэрийнхэнд нь өнөөдрөөс эхлэн олгоно. 

АЧАА ОЛГОХ ХУВААРЬ:

2020.03.15-нд ирсэн ОМ-302 Сөүл-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.03.30-ний өдөр;
2020.03.16-нд ирсэн ОМ-136 Берлин-Москва-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.03.31-ний өдөр;
2020.03.16-нд ирсэн ОМ-502 Токио-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.04.01-ний өдөр;
2020.03.19-нд ирсэн ОМ-7162 Станбул-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.04.02-ний өдрүүдэд тус тус ажлын цагаар олгоно.

Тухайн зорчигчийг төлөөлж ачааг хүлээн авах иргэн ачааны биркийг цахимаар хүлээн авч хэвлэн, өөрийн иргэний үнэмлэхний хуулбартай хавсаргасан байхыг Гаалийн ерөнхий газраас анхааруулж байна.

Мөн УОК-оос тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн тусгаарлах ажиглалтын хугацааг 21 хоног болгон сунгасан. Иймээс тул гаалийн байгууллага тус иргэдийн ачааг мөн 21 хоног тусгаарлах болсон байна. Иймд зорчигчид шаардлагатай хэрэгцээний эд зүйлээ гар тээшиндээ авах, биеэс тусдаа ачаандаа түргэн муудах хүнс болон тусгай хэмд хадгалах эмийн зүйлс хийхгүй байхыг анхааруулж байна.

О.ОНОН
 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.