Өсвөрийн сагсчид Бээжинг зорилоо
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-26-нд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд 20 орны баг тамирчид оролцох бөгөөд манай улсаас U18 ангилалд оролцохоор эрэгтэй, эмэгтэй баг бэлтгэлээ базаасан юм.

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо тус тэмцээнд өрсөлдөх тамирчдаа Улсын аварга шалгаруулах тэмцээнээс сонгосон. Эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулахаар Спортын мастер С.Отгонсүрэн, эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчаар ОУХМ Г.Ихбаяр ажиллаж байгаа ажээ. Тэд өнөөдөр Дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр эх орноосоо мордлоо.
 
Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.