Орон нутагт байгалийн нөөцийн төлбөрийг төвлөрүүлж, зарцуулах эрхийг олгосон
Засгийн газрын тогтоолоор байгалийн нөөцийн төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах шинэ журам баталсан. Үүгээр аймаг, сумдын дансанд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хөрөнгө төвлөрөхөөс гадна тухайн хөрөнгийг хэн хэрхэн зарцуулах эрх нь орон нутагт шилжсэн билээ. Өнгөрөгч 2013 онд Монгол Улсын хэмжээнд байгалийн нөөц ашигласны төлбөрөөс 48.3 тэрбум төгрөгийн орлого орон нутгийн дансанд төвлөрснөөс дөнгөж найман хувь буюу тэрбум төгрөгийг байгаль хамгаалахад зарцуулсан байна. Харин 2014 онд 25 орчим тэрбум төгрөгийг байгалийн нөөцийг хамгаалахад зарцуулах дээрх захирамж гарснаар бүрдэж буй ажээ. Энэ талаар БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн Х.Оюунбилэгээс тодрууллаа.
 
-Байгалийн нөөцийн төлбөрийг өмнө нь улсын төсөвт бүрдүүлдэг байсан бол энэ жилээс эхлэн орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр болсон байна. Ямар учраас орон нутагт төвлөрүүлэхээр бослон юм бол?
 
-Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг энэ оны Засгийн газрын 43 дугаар тогтоолоор баталсан байгаа. Энэхүү журам батлагдсанаар аймаг, сум дүүргийн төсөвт байгалийн нөөц ашигласаны төлбөрийг бүрдүүлэхээр болсон.
 
ухайн орон нутагт төвлөрсөн төсвийг хэрхэн юунд зарцуулах вэ?
 
-Уг төсвийг байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах юм. Энэхүү төлбөрийн бүрдүүлэлт ургамлын нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувь, ойн нөөц ашигласны 85 хувь, ан амьтны нөөц ашигласны 50 хувь, ус, рашааны нөөц ашигласны 55 хувь, газар ашигласны төлбөрийн орлогын 55 хувийг тухайн орон нутгийн татварын санд бүрдүүлнэ. Энэ дагуу ургамлын нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувийг эргээд тухайн байгалийн ургамлын нөөцийн судалгаа, түүнийг хамгаалахад зарцуулна. Харин ан амьтны нөөц ашигласны орлогыг агнуурын менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажилд зарцуулна. Харин усны нөөц ашигласны төлбөрийг ус үндэсний хөтөлбөр, усны нөөцийн менежментийн
төлөвлөгөөнд тусгагдсан хөтөлбөрийн дагуу зарцуулах бол ойн санд хуримтлагдсан хөрөнгийн тухайн орон нутгийн ойн нөхөрлөл менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнд ашиглах гэх мэтээр тус бүрт нь зарцуулна.
 
 Зарцуулалтыг тухайн сум орон нутгийн байгаль орчны газар, мэргэжлийн байгуулага, нөхөрлөл, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтарч зарцуулах ёстой.

-Мөнгөний зарцуулалтад хаанаас хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?

-Тухайн санд төвлөрсөн мөнгийг юунд зарцуулахыг орон нутгийн Иргэдийн хурлаар хэлэлцэн аймгийн байгаль орчны газартаа хүргүүлнэ. Энэ дагуу аймгийн байгаль орчны газар мөнгөө ийм зүйлд хэрхэн зарцуулснаа салбар яаманд хүргүүлэх юм. Энэ дагуу яамнаас үнэлэлт өгч, дараа жил тухайн орлогыг ямар байдлаар зарцуулах чиглэл өгнө. Харин байгаль орчны нөөцийн мөнгийг зөв зарцуулсан эсэхийг хоёр жил тутамд байгаль орчны дотоод аудит хийлгэж болно.
 
-Ер нь жилд хэдий хэр хэмжээний хөрөнгийг тухайн орон нутгийн төсөвт бүрдүүлдэг юм бол?
 
-2015 оны татварын төлөвлөгөөний дагуу хэчнээн төгрөг хуримтлах урьдчилсан судалгааг гаргах боломжтой. Тухайлбал, жилд агнах ангийн тоогоор ч юм уу тухайн орон нутагт ус ашиглаж байгаа аж ахуй нэгжийн тоогоор урьдчилсан тооцоог гаргадаг. Харин ургамал дээр жилд хэчнээн хэмжээний ургамал ашиглах урьдчилсан тооцоо гарах боломжгүй.
Монголын мэдээ
Э.Пагма
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.