Төр нь том бүтээн байгуулалтаа мартчихжээ
Монгол Улсад хийгдэж байгаагүй томоохон бүтээн байгуулалтьш талаархи чимээ дуулдаж эхэлснээс хойш чамгүй олон жил өнгөрчээ. Нарийн тооцвол долоон жил өнгөрсөн байна. Гэсэн ч өнөөдөр үзээд өгье гэхэд бүтээн байгуулалт хийгдээгүй, тэр ажил нь урагшаа яваагүй байгаа юм. Энэ бол “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор". Өмнөх Засгийн газрын үед “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”-ыг бү­тээн байгуулья гэдэг шийдвэр гараад мастер төлөвлөгөөг нь олон улсын нээлттэй тендерээр зарлаж хийлгэсэн байдаг юм. Үүнийг 2012 оны зургадугаар сард хүлээж авсан бөгөөд Засгийн газарт танилцуулга хийгдсэн байдаг аж. Ингэснээр энэ үйл ажиллагаа ҮХААЯ-нд шилжиж ирсэн байдаг. Яаман дээр ирснээр маш олон ажлууд урагшаа явсан.
 
Тодорхойгүй олон асуудлыг цэгцэлж, ТЭЗҮ бүрэн хийгдэж, дэд бүтцийг нь хэрхэн шийдэх, гүний усыг ямар байдлаар ашиглах вэ гэдгээ ч нарийн тооцоолж чадсаи. Ингэснээр бүх бичиг баримтын асуудлаа цэгцэлсэн ч өнөөдөр гагцхүү хөрөнгө мөнгөний асуудлаас болж гацаанд ороод байгаа аж. Цааснаас хэтрэхгүй төсөл хөтөлбөрийн нэг “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” болох эрсдэл тулгараад байна. Учир нь, улстөржилт, Засгийн газраас төсөв хөрөнгө тусгаж өгөхгуй байгаа учраас Эрдэнэтийн дараа орох их бүтээн байгуулалт зүгээр л цаас болж хувирах гээд байгаа юм. Уг нь ач холбогдол, хүлээх үр дүнг бүх Засгийн газар хүлээн зөвшөөрчихсөн. Оюутолгой төсөлтэй энэ тэнцэхүйц том бүтээн байгуулалт мөн гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн атлаа урагшлуулах гэж төвдөхгүй байгаа нь улстөржилтөөс шалтгаалж байна гэж хардахад хүргээд байна. Энэ төсөлд Засгийн газраас баталгаа гаргаад өгчихвөл тэд өөрсдөө хөрөнгө оруулалтаа татаад төсөл хөтөлбөрт тусгасны дагуу дэс дараалалтай бүтээн байгуулалтаа хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
 
Маш олон санал ирж байгаа ч Засгийн газар нь хөдлөхгүй байгаа учраас харзнаж байгаа гэх. Уг төслийн багийнхан тийм ч их мөнгө шаардаагүй. Дэд бүтцийг шийдэх 15 хувь буюу 200 сая ам.долларыг гаргаад дэд бүтцийг нь хийгээд өгчихвөл бид хөрөнгө оруулъя гэсэн аж ахуйн нэгжүүд олон байгаа юм байна. Хамгийн чухал нь Гангийн үйлдвэрээ босгох. Дэлхийн гангийн хэрэглээ нэмэгдэж, урд хөршид төмрийн хүдэр нийлүүлдэг улс орнууд экспортдоо хяналт тавьж эхэлснээс харахад манайх Гангийн үйлдвэрээ нэн даруй хурдан хугацаанд ашиглалтад оруулах шаардлага байгаа юм. Хамгийн удлаа гэхэд л 2018 он гэхэд жилд таван сая тонн ган хайлуулах үйлдвэр ашиглалтад оруулчихвал гаднаас өр зээл тавьж, гудамж мэтийг санхүүжүүлдэг дорой байдлаасаа салж чадах учиртай. Гангийн үйлдвэрийг дагаад кокс хими, аргалж хорголжийн, зэс хайлуулах үндсэн үйлдвэрүүд ч ажиллаж эхлэх бөгөөд эдгээр нь тус бүртээ 10-20 дагуул үйлдвэртэй байңа гэсэн тооцоог гаргачихаж. MSC, “Болд төмөр Ерөө гол” зэрэг томоохон хувийн хэвшлийн компаниуд ч гангийн үйлдвэрлэл зэрэгт хамтарч ажиллах хүсэлтээ тавьж байгаа гэнэ лээ. 200 саяар аж үйлдвэрийн цогцолборын гол асуудал болох цахилгаан, төмөр зам, хүнд даацын автомашины зам тавих, усны асуудлыг шийдвэрлэх юм. Ингэж ажлаа эхлүүлээд гадны хө­рөнгө оруулагчдын итгэлийг олж чадвал цаашдаа энэ том бүтээн байгуулалтад өөрөө мөнгөө босгоод үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явчихаж чадах юм. Тэд зүгээр нэг мөнгө нэхээгүй.
 

...Уг төслийн багийнхан тийм ч их мөнгө шаардаагүй. Дэд бүтцийг шийдэх 15 хувь буюу 200 сая ам.долларыг гаргаад дэд бүтцийг нь хийгээд өгчихвөл бид хөрөнгө оруулъя гэсэн аж ахуйн нэгжүүд олон байгаа юм байна. Хамгийн чухал нь Гангийн үйлдвэрээ босгох...

Мэргэжлийн баг хамт олон өдөр шөнөгүй сууж хаанаас ямар эх үүсвэрээр усны асуудлаа шийдэх, цахилгаан дулааны асуудлаар яаж бүрдүүлэх вэ гэдгээ ч нарийн тооцоолчихсон. Төслөөс орж ирэх үр ашиг, тэрнийг дагаад хэчнээн ажлын байр нэмэгдэх вэ гэд­гийг, мөн нэг том үйлдвэрийг дагалдан хичнээн олон жижиг үйлдвэр ашиглалтад орох вэ гэдгийг ч нарийн судалсан байгаа юм. Тухайлбал, Усны асуудлыг эхний ээлжинд гүний усан хангамжаар шийдэх гарц олжээ. Сайншандаас 20 километрийн зайд орших “Бор хөөвөр” болон “Сайн ус” гэсэн эх үүсвэрийг эхний таван жил ашиглаж, дараагийн жилүүдэд Хэрлэн го­лын усыг гадагшаа урсгалгүй шилжүүлэх замаар ашиглах бо­ломжтой гэсэн судалгааг мэргэжлийн баг хийжээ. Хэрлэн голын усыг ашиглах нь хэмээн эсэргүүцэж байсан хэнтийчүүд гэхэд л өнөөдөр усаа ашигла, цогцолбороо хурдан ажиллуулж эхэл хэмээн шаардах болсон гэдэг. Цахилгаан хангамжийн асуудлыг мөн л хоёр эх үүсвэрээс бүрдүүлэх бөгөөд төвийн эрчим хүчний системийг ашиглахын зэрэгцээ тэнд барих дулааны цахилгаан станцаас цахилгаан авах юм байна. Хөндлөн чиглэлд төмөр зам барьж, хүнд даацын авто машины замыг тавьснаар бүтээгдэхүүнээ хоёр хөрш рүүгээ экснортлох үүд хаалга нээгдэх юм.
 
Төмөр зам байгуулснаар жилд 158 сая тонн ачаа эргэлдүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр Монгол Улсын төсөвт жилд найман тэрбум төгрөгийн орлого нэмэгдэх боломж бүрдэх сайхан мэдээг дуулгах аж. Даанч төр засаг том бүтээн байгуулалтаа мартаж орхиж. Гаднаас өр зээл тавьж өнөөдөр ноосны үйлдвэр санхүүжүүлж суухын оронд энэ мэт томхон бүтээн байгуулалтаа урагшлуулахсан.

Монголын мэдээ
Б.Балжир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-05-19 04:54:12
    Гангийн үйлдвэрлэлийг түүхий эдэд нь түшиглээд Дархан-Сэлэнгийн бүсэд байгуулах нь зөв. Одоо ч нилээд ажил өрнөж байх шиг. Хүчин чадал нь ч хэт өндөр төлөвлөгджээ. Хөршүүд маань хамгийн том ган үйлдвэрлэгчид гэдгийг мартаж болохгүй. Энэ байдлаараа бол жи
    103.26.194.8
    Мэдэгдсэн Хариулах
  • zotcin 2014-05-19 03:15:03
    usgui gazar sainshandad uildwer barina gedeg hudlaa shtee
    202.72.245.252
    Мэдэгдсэн Хариулах
  • hovs 2014-05-19 03:10:59
    zasgiin terguun hovsduulsan bgaa tiim uchir Mongolchuud hezee hovsnoos garahiig ni huleeh bolj
    202.131.244.188
    Мэдэгдсэн Хариулах
  • дашхүү 2014-05-19 01:20:44
    Өнгөрсөн долоо хоногт Хөтөлд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр нээгдлээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр анх удаагаа ган хайлуулж, монголчууд төмрөөр бүтээгдхүүн хийх нь. Улаанбаатар хотод Рэйлбус гэх цоо шинэ нийтийн тээвэр төмөр замаар н
    202.21.113.106
    Мэдэгдсэн Хариулах