Япон нэг сарын хугацаатай онц байдал зарлалаа

Япон Улсын Засгийн газар 2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс онц байдал зарласныг Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдлээ. Онц байдал Токио, Осака хот болон бусад таван мужийн нутаг дэвсгэрийг хамарч, нэг сарын хугацаанд үргэлжлэх юм. Онц байдлын үеэр олон нийтийн тээврийн хэрэгсэл, эмнэлэг, эмийн сан, банк, хүнсний дэлгүүрүүд хэвийн үйл ажиллагаа явуулах юм байна.  Японд нийт халдварын тоо 4,800 давсан бөгөөд тэдний 700 орчим нь Токио хотын ойролцоо хорио цээрт орсон "Diamond Princess" аялалын хөлөг онгоцны зорчигчид юм. Амиа алдсан хүний ​​тоо 108 хүрээд байна. Шинзо Абэ эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх, вирусын шинжилгээ хийх хүчин чадлыг нэмэгдүүлэх, эмчилгээнд хэрэглэх вакцин, эмийг боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлэхээ амлажээ.

Мөн түүнчлэн гадагш гарахгүй байх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, амралтын өдрүүдэд болон үдэш, орой гэртээ байх, зайлшгүй шаардлагаар гадагш гарах нөхцөлд хоорондоо 2 метрийн зай барих, олон нийтийн тээврийн хэрэгслээр аль болох зорчихгүй байх,  хүнсний бүтээгдэхүүн бөөнөөр нөөцлөхгүй байх, зайнаас ажиллахыг нийт иргэддээ уриаллаа. 

С.Жангар
https://kyodonews.net/

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мн 2020-04-07 23:50:28
    Эндээс нэг зүйлийг ойлголоо. Монголчууд хүнд хэцүү цаг үе ирэхэд хагас цэрэгжилтийн зохион байгуулалтанд амархан орж чаддаг, тушаал биелүүлэхэд хэзэд бэлхэн
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • О 2020-04-07 11:44:56
    чи сүржигнээгүй италидаа оч
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Zaluu 2020-04-07 07:07:28
    Endees 1 zuiliig oilgoj avlaa. Mongolchuud het surjignehee bolih heregtei. 1 ch tohioldol dotroosoo ilreegui. buh fittness basseinuudiig ajilluul!!
  • Түшин 2020-04-07 06:28:29
    Арай зарлаагүй, өнөө орой 7 цагаас хэвлэлийн бага хурал хийж, албан ёсоор зарлах юм байна гэж ойлгож байгаа.