Я.Содбаатар: Төрийн ордон карентинд орвол яах вэ
 

УИХ-ын чуулганы өнөөдрийн цахим хуралдаан эхэллээ. Хуралдаанаар  Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна.

Энэ үеэр УИХ-ын Я.Содбаатар "Цахим хуралдааныг анх удаа хийх гэж байна. Хүндрэлүүд гарах байх. Үүнийг урьдчилан тооцоолж хуульд оруулах ёстой. Нэгдүгээр, кибер аюулгүй байдлын асуудлыг нэлээн сайн анхаарч харах хэрэгтэй байна. Хаалт хуралдаан хийх бол яах вэ? Хаалттай хуралдааныг хэрхэн зохион байгуулах вэ? Хаалттай хуралдаанаар хэлэлцсэн асуудал аюулгүй байдал нууцлалыг яаж хамгаалах вэ? Хуулийн төсөлд энэ талаар нарийвчилсан заалт алга. Хоёрдугаарт, гишүүд Төрийн ордон албан өрөөнөөсөө хуралдаанд оролцоно гэж төсөлд тусгасан байна. Хэрвээ Төрийн ордон карентинд орвол яах вэ? Бид өвчин талаас нь хараад байна. Дайны болон онц байдал зарласан үед Төрийн ордонд орж чадахгүй бол яах вэ? гуравдугаарт, цахим хуралдаан хийх явцад үг хэлэх, санал хэлэх хугацаа ердийн горимоор  явах юм уу? Нэгэнт цахим байдлаар онц байдалд хуралдаж байгаа учир үг хэлэх, санал хэлэх хугацааг багасгах хэрэгтэй юм биш үү?” хэмээн байр сууриа илэрхийллээ.



О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.