Ахмад шатарчин Л.Мягмарсүрэн Дэлхийн шатрын холбооноос тэтгэлэг авна
Дэлхийн шатрын холбооноос 35 мянган еврогийн төсөвтэй 65-аас дээш насны ахмад шатрын зүтгэлтнүүдийг дэмжих хөтөлбөрийг өнгөрсөн онд зарласан юм.

 
Тэтгэлэгт хөтөлбөрт Монголын шатрын холбооноос 10 хүний нэрийг дэвшүүлсэн байна. Улмаар Дэлхийн шатрын холбооноос нийт 16 орны 17-н ахмад шатарчин, дасгалжуулагч, шүүгч, шатар хөгжүүлэгчдийг шалгаруулсан бөгөөд манай улсаас Гавьяат тамирчин, Олон улсын мастер Л.Мягмарсүрэнг шилдэг тамирчнаар шалгаруулж, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар болсноо зарлажээ.
 
 Дэлхийн шатрын холбооны гаргасан нийтлэлд эдгээр тэтгэлэг хүртэж буй хүмүүс нь зөвхөн санхүүгийн дэмжлэг аваад зогсохгүй шатрын спортод зориулсан сэтгэл зүрх, оруулсан хувь нэмэр, гайхамшигтай амжилт нь шатрын их гэр бүлд дуу нэгтэйгээр албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх эрхтэй хэмээн дурьджээ.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.