Яллагдагч М.Энхсайханы урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хойшлогдлоо
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч яллагдагчийн өмгөөлөгч Д.Оросоогийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтээр энэ сарын 9-нд буюу 16 цагт шүүх хуралдаан эхэлсэн юм.
 
Шүүх хуралд яллагдагчийн өмгөөлөгч Д.Оросоо эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй тухай эмнэлгийн магадлагаа, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, мөн яллагдагч М.Энхсайхан нь өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Г.Бат-Отгон нарыг шинээр өмгөөлөгчөөр авсан бөгөөд уг өмгөөлөгч нар нь хэргийн материалтай танилцах хүсэлтүүдийг тус тус гаргалаа.

Улмаар шүүхээс уг хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа. 
 
19.6 дугаар зүйл.Хорлон сүйтгэх
 
1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
 
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2020-04-13 03:06:55
    арай ч дээ бүгд л гэмт хэрэгт холбогдсон яллагдагч нар, УИХ биш уучлалт гуйгаад зайлвал таарна.
  • Irgen 2020-04-11 11:49:16
    Ардчилалын нэр дор хариуцлага,сахилга бат гэх мэт ойлголтуудыг үгүй хийсэн нь үр дагаварыг нь мэдэхгүйдээ биш ашигтай болохоор ....
  • Яая даа байз... 2020-04-10 10:32:13
    Монголсуудыг доройтуулсан хүчин Шүүх , прокурор болллоо. Авилгач , мөнгөтөй хүмүүсийн хэргийг огт шүүх сонирхол байхгүй, дандаа буцаадаг, хойшлуулдаг. Яая даа ...
  • иргэн 2020-04-10 06:03:50
    Шүүхээс прокурорт эсвэл мөрдөн байцаалтанд буцаана болохгүй бол хойшлуулна.Шүүхээ гэж.