Монгол цэргийн сүр жавхаа жагсаалдаа байдаг
Жил бүрийн тавдугаар сарын эхээр Улаанбаатар хотын цэргийн хүрээний тэргүүний тохижилттой жагсаалч анги байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг зохион байгуулдаг. Тэгвэл төгсгөлийн шатанд шалгарсан есөн анги өнгөрөгч амралтын өдөр Чингис хааны талбайд жагсаалын үзүүлэх тоглолтоо хийлээ.

Уг нь тус тэмцээнийг Монгол цэргийн сүр жавхааг илтгэхэд зорьдог гэж ойлгосон. Гэвч сүрт жагсаал үзүүлэх ёстой цэргүүд хийморь сүлд болсон малгайгаа газар чулуудан, салбаганах нь тийм ч тааламжтай санагдсангүй. Тэд хэн нэгний тушаалаар ийм үзүүлбэр үзүүлсэн ойлгомжтой. Гэхдээ яагаад заавал “Ганнам стайл” гэж.

tsereg3
Монгол үндэсний бие, биелгээ эсвэл “Жалам хар” байж болох л байлаа. Гэвч БНСУ-ын PSY-ийн дууг сонгож бүжиглэснээрээ тэд “Монгол цэргийн жавхаа”-г гутаав уу даа гэж бодогдож сууна. Монгол цэргийн сүр жавхаа жагсаалдаа байдаг. Түүнээс гадны дуучны бүжгийг дагаж салбаганахад оршихгүй.
Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.