Хөдөлмөрийн баатар Л.Түдэв таалал төгслөө

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт, доктор, УБИС-ийн хүндэт профессор, XX зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэв таалал төгслөө.

Л.Түдэв нь 1935 оны 2 сарын 9-нд Говь-Алтай аймгийн Наран (одоогийн Халиун) сумын нутаг “Өвөр замын бууц” гэдэг газар, малчин айлын гэр бүлд төржээ. Тэрээр 1942-1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг хотод бүрэн бус дунд сургууль, 1950-1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1953-1956 онд УБДС, 1964-1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэж, эрдэм мэдлэгийн суурь боловсролыг эзэмшсэн ажгуу. Л.Түдэв нь УБДС-ийг төгсөөд 1956 оны намар нь төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Наран суманд очин багшилсан бөгөөд 3 жил ажиллаж байгаад 1959 онд Улаанбаатарт багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллахаар томилогдсон. Анхны арга зүйчээр очиж орос хэлний сургалт хариуцсан ажилд томилогдсон боловч, тэндээ нэг их удаан ажиллаагүй байтал нам засгаас дэвшүүлэн “Үнэн” сонинд 1961 онд утга зохиолын нарийн бичгийн даргаар томилогдсон. Ингээд удалгүй 1962 онд “Соёл утга зохиол” сонины эрхлэгчээр томилогдсон. Тэр 1964 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцахаар явсан бөгөөд Москвад сурч боловсорсон гурван жил нь үр бүтээлтэй өнгөрч, цаашдын амьдралд чухал нөлөө үзүүлсэн юм. Тэрээр 1967 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалан ирснийхээ дараа МАХН–ын Төв Хорооны үзэл суртлын хэлтэст түр ажиллаж байгаад 1968 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны орлогч даргаар ажилласан. 1974 онд Л.Түдэв МЗЭ-ийн даргаар сонгогдов. Тэр шинэ албан ажлаа аваад төдий л удаагүй байтал буюу 1 жилийн дараа 1975 оноос МХЗЭ–ийн Төв хорооний нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллах болсон юм. МЗЭ–ийн хорооны даргын ажлыг хувьсгалт залуучуудын эвлэлийн даргын ажилтай давхар хийсээр жил болсон бөгөөд зохиолч Д.Наваансүрэн, МЗЭ–ийн хорооны орлогч дарга болсноор түүнд зохиолчдын эвлэлийн хорооны даргын ажлыг өгчээ. Л.Түдэв МЗЭ–ийн байгууллагын удирдах албан тушаалд ийнхүү 8 жил шахам хугацаанд ажиллахдаа зохиолчдын эвлэлийг олон нийтийн нэр хүндтэй байгууллага болгох, зохиолчдыгоо тэр үеийнхээ жишгээр эрхэлсэн ажилтай, нэр төртэй, хүн шиг хүн байлгах талаар багагүйг хийсэн.

XX зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэв нь Сайн байцгаана уу, хүүхдүүдээ (шүлгүүд), Нөхөд (тууж), Анчны тэмдэглэл (өгүүллэгүүд), Нууц биш нууц (тууж), Осолтой жим (тууж), Уулын үер (роман), Жаалууд (өгүүллэгүүд), Зохиогүй чимэг (өгүүллэгүүд),Нүүдэл (роман), Алтан гадас чигийг заана (баримтат тууж), Хөдөөнийхөн (өгүүллэгүүд), Мөнхийн ус (тууж),Хорвоотой танилцсан түүх (тууж),Оргил (шүлгийн түүвэр),Нүүдэл суудал (роман), Оройгүй сүм (роман),Хувьсгал танаа өчье (баримтат роман), Зэрэг нэмэхийн өмнө, Миний монгол, Говь хянганд тулалдсан нь Таван нуурын дууль, Бөхөн кино зохиолууд, Сэтгүүл зуй, нийтлэлийн ном, Болгар нутагт, Нэгэн хувьсгалын тухай сурвалжлага, Замбуулингийн наран дор,Өв тэгш хүмүүжил, Үгэн бороо зэрэг сэтгүүл зүйн бүтээлүүд нь туурвиж байв. Л.Түдэв агсны гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1234 2020-04-13 07:36:14
    Хөрст алтан дэлхийдээ амгалан нойрс доо. Ум ма ни бад ми хум
    162.158.103.158
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-04-13 03:24:52
    гайхалтай хүн ерөнхийлөгчийн сонгуулиас хойш энэ хүний үнэ цэнэтэй үгийг бараг сонсоогүй. ерөнхийлөгч болсон бол их юм бидэнд үлдээх байв хувь заяагүй ард түмэн...
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol er 2020-04-13 02:41:34
    Mundag hun baij bilee.
    162.158.7.114
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-04-13 02:35:19
    УМ МА НИ БАД МИ ХУМ ! УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ !
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2020-04-13 02:22:26
    ummaani badmihum, 1993 ond yalsan bol mongold ardchilliig jinhene zuv golidroldn oruulah baisandaa
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Um maanii badme hum 2020-04-13 01:42:25
    um maanii Badme hum !
    162.158.6.157
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2020-04-13 07:45:00
      Um maani badme hum
      172.69.252.147
      Мэдэгдсэн Хариулах